Хэнтий аймгаас ирээд үерт амиа алдсан хоёр иргэний ар гэрийнхэнд орон сууцыг өгөөд байна
2023/08/14
Наймдугаар сарын 5-нд болсон үерт амиа алдсан дөрвөн иргэний ар гэрийнхэнд орон сууц олгох шийдвэр гарсан. Уг орон сууцнуудыг өгсөн эсэх талаар НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.
Тэрбээр "Хэнтий аймгаас Улаанбаатарт ирсэн хоёр иргэн үерт өртөж амиа алдсан харамсалтай явдал болсон. Эдгээр хоёр иргэний ар гэрийнхэнд орон сууцыг хүлээлгэн өгсөн.
Хоёр талийгаачийн ар гэрийнхэнд орон сууцыг хүлээлгэж өгөхөөр бэлдсэн байгаа. Гэхдээ бичиг баримтын болон хувь хүний нууцтай холбоотой нягтлах асуудал байгаа учир орон сууцыг хүлээлгэж өгөөгүй"-г хэллээ.
Уг орон сууцнуудыг НЗД-ын нөөц хөрөнгөөс өгч байгаа аж.
Зочин · 2023/08/14
S XNE80955877
Зочин · 2023/08/14
TANILTSN80955877