Б.Ёндонжамц: Драгон автовокзалыг нүүлгэснээр замын түгжрэл нэмэгдэнэ
2023/08/14
Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзалыг наймдугаар сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн, Толгойтын 18-102 тоотод байрлах Номин Агуулах худалдааны төв рүү нүүлгэх талаар шийдвэр гарсан.
Тэгвэл энэ талаар Хот хоорондын тээвэрчдийн холбооны тэргүүн Б.Ёндонжамц мэдээлэл өглөө.
Тэрбээр “Драгон автовокзал нь 2001 онд байгуулагдсан, 22 жил үйл ажиллагаа явуулж байна. Хэд хоногийн өмнө Номин холдинг дээр шинэчилнэ гэж зураг гаргасан. Гэтэл бодит байдал нь огт өөр байгаа. Энэ нь замын хөдөлгөөнд зохиомол түгжрэлийг үүсгэнэ. Драгон автовокзал дээр хулгайн тээврийг зогсоолоор нь хязгаарладаг байсан. Гэтэл нүүх шийдвэр гарчихлаа. Том талбай байгаа гэж байгаа боловч бодит байдал дээр түрээслэгч, ажилчдынх нь машинаар зогсоол нь дүүрчихсэн байна. Шийдвэрээ эргэн харж илүү өмнөхөөсөө илүү сайжирсан газар руу нүүлгэх хэрэгтэй. Автотээврийн газар гэдэг тодорхой стандарттай байдаг. Дэлхийн стандартад нийцсэн автотээврийн төв барихаар Номин холдингтой тохирсон гэсэн. Гэтэл Номингийн агуулахыг тохижуулж байна. Автотээврийн төвөөр үйлчлүүлж байгаа явж, ирж байгаа иргэд нь хоорондоо холилддоггүй стандарттай. Энэ стандартуудыг зөрчиж нэг худалдааны төвөөс нөгөө худалдааны төв рүү нүүлгэх гэж байна. Замын түгжрэл, ойлгомжгүй байдлаас болж хот хоорондын тээврээр үйлчлүүлдэг иргэдийн тоо цөөрч хулгайн тээврээр явж эхэлнэ. Тээвэрчдээс ямар ч санал аваагүй” гэв.
Baatar · 2023/08/14
Драгон автовакзалыг хотоос гарга.Шинэ авто захын тийшээ
Зочин · 2023/08/14
S AWN80955877
багш · 2023/08/14
Тийм асуудал үүсэх магадлалтай. Толгойт хавьцаа угаасаа их түгжрэлтэй. төмөр замын асуудал байна. Тэр хавийг тохижуулж болдоггүүй юм уу?