ЗААВАР: Ахмадууд тэтгэвэр тогтоолгохоор сонгосон цалинг бага гэж үзвэл нэг удаа өөрчлүүлэх эрхтэй
2023/08/21
2023 оны долдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр, асаргааны зарим тэтгэмж нэмэгдсэн. Ингэхдээ 488.1 мянган ахмадын тэтгэвэр 50,000-600,000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн билээ.
Тэтгэврийн нэмэгдлийг хэрхэн шалгах тухай мэдээллийг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Тус газраас мэдээлснээр итгэлцүүр болон тэтгэврийн нэмэгдлийг харьяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандаж шалгуулна.
Мөн https://daatguulagch.ndaatgal.mn/#/account/login линкээр орж, өөрийн тэтгэврийн нэмэгдлийн бодолтыг шалгах боломжтой. Тэтгэвэр тогтоолтын мэдээллийг https://e-mongolia.mn/.../sector/645f5d85f723c90b0c531d6b линкээр орж танилцах боломжтой.
Хэрэв тэтгэвэр тогтоолгохоор сонгосон цалин бага гэж үзвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа” өөрчлөн тогтоох боломжтой. Иймд тэтгэвэр тогтоолгосон цалингаа нэг удаа өөрчлөн тэтгэврээ тогтоолгох эрхтэй.
Тэтгэврээ цалингүйгээр тогтоолгосон бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4-т “Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно.” гэснийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажил, мэргэжлийн жишиг цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай” А/136 дугаар тушаалаар баталсан жишиг цалингийн хэмжээг үндэслэн тэтгэврээ өөрчлөн тогтоолгох боломжтой.
Энэ тохиолдолд жишиг цалин нь тэтгэвэр авагчийн 1995 оноос өмнөх ажилласан хугацаанд хамаарах юм байна.
Эх сурвалж: ХХҮЕГ
Зочин · 2023/08/22
S AWI80955877
Зочин · 2023/08/21
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten