Нисэх-Яармаг, 7 буудал зэрэг гурван чиглэлд нэгдүгээр эгнээгээр автобус явуулна
2023/08/22
Энхтайвны өргөн чөлөөнөөс гадна гурван чиглэлд автобусны нэгдүгээр эгнээг чөлөөлөх талаар Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар мэдээллээ.
Тодруулбал:
- 7 буудал - Энхтайвны өргөн чөлөө
 - Саппоро - Хороолол- Баянбүрд- Шар хад
 - Нисэх-Яармаг - Энхтайвны гүүр хүртэл чөлөөлнө.
 
Ингэснээр нийтийн тээврийн хүртээмж 0.404-өөс 0.809 болж хоёр дахин нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.









                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					