Тэнгэрийн гэгдэх “Фортуна” сайдад өгөх ухамсарын шанаа
2014/06/17
АН-ынхан ажлаа хийж чадахгүй байгаа Эдийн засгийн хөгжлийн сайдаа сандал ширээтэй нь хамт авч үлдэхээр шийдсэн бололтой юм. Өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 14 гишүүний 13 нь дэмжсэнгүй. Харин огцоруулах нь зөв гэж үзсэн хүн нь Я.Содбаатар гишүүн байлаа. Ядаж л УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах үндэслэлээ танилцуулсны дараа Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэж буйтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Тэгэхээр өвчтэй байсан ч гэсэн энд тэндхийн арга хэмжээнд оролцож явахдаа намынхантайгаа найраагаа хийсэн байх магадлалтай юм. Өөрөөр хэлбэл Х.Тэмүүжин сайдын түүх давтагдсан гэж хэлж болно. Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх үеэр завсардага авах нэрийдлээр хугацаа хожсоор байгаад л найраагаа хийж авч үлдэж байсанг санах хэрэгтэй.
АН-ын бүлгийн хувьд Н.Батбаяр сайдаа авч үлдэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа. Харин улс төрчид түүний талаар ингэж хэлж байсан байх юм.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Бид Н.Батбаяр сайдын үлгэрийг л сонсдог болоод байна. “Манай орон өргөн уудам нутагтай...” гээд л эхлэх юм. Одоо асууя гэхээр ч инээдэмтэй болоод байгаа. 2015 онд нийт импортыг найман хувиар нэмэгдүүлнэ гэжээ. “Эдийн засгийн хурдтай хөгжил нь хүн амын худалдан авах чадвар сайжирч, импортыг нэмэгдүүлж байна” гээд дэндүү худлаа ярьжээ. Иргэд орон сууцны зээлээ төлөх гэж чардайж, том компанийг ажилчдаа 100-гаар нь халж байна. Хаана эдийн засгийн хурдтай өсөлт байна вэ?
УИХ-ын Ж.Батзандан: “Н.Батбаяр сайд сайн ажиллаж байна уу? гэдэг нь эргэлзээтэй. Зөвхөн хариуцлага ярихаас гадна цаашид эдийн засгаа яаж босгох вэ? хэрхэн зөв шийдлийг олж гаргаж ирэх вэ? гэдгээ хамтад нь ярих ёстой. Иргэдийн худалдан авах чадвар 30 хувь буурсан, цалин тэтгэвэр олигтой нэмэгдээгүй,валютийн ханш өссөр байгаа, үнэ нэмэгдэж манай эдийн засаг зогсонги байдалд орлоо. Тэгэхээр хариуцлагын асуудал ярих нь зүйтэй.”
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “АН-ынхан урвуулдаг. Урвасантай нь нийлдэг. Жаахан шүүмжлээд ирэхээр нь ад үздэг. Ж.Батзандан, Р.Амаржаргал, Д.Ганбат нар “Засгийн ажил хүндэрлээ. Улс орон уруудаж байна” гэж ярихаар мөнгө төлж байгаад бүгдийг нь муулуулсан. Дарга нар нь захиалгатай юм хийлгэдэг. Эдийн засаг унаад тартагтаа тулчихлаа. Ийм болгосон сайд нартайгаа хариуцлага тооцохгүй юм уу. Нямжавын Батбаяр гал, тэнгэр, буян заяа гэж ярьсаар байгаад та нарыг сайн ховсджээ. Энэ хүний үгээр явбал сүйрдэг юм шүү. Нүүрэн дээр чинь хэлье”
АН-ын генсек Ц.Оюундарь: “Шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яам яаж ажиллах арга хэлбэрээ одоо хүртэл сонгоогүй. Тухайн сайд, яам нь ажлаа сайжруулах хэрэгтэй. Н.Батбаяр сайд багаар ажиллаж чадахгүй, харилцаа холбоо муутай, шинжлэх ухаанч бус байгаа нь таатай сайхан харагдахгүй байгаа нь үнэн”
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Ер нь эдийн засгийн хөгжлийн яам байгууллаа гээд энэ эдийн засаг хөгжихгүй байна. Би маш тодорхой байр суурийг Ерөнхий сайдад бүр оны өмнөөс л "За Ерөнхий сайд аа, эдийн засгийнхаа хөгжлийг гартаа ав" гэж хэлж байсан. Монголын өнөөдрийн хамгийн том чухал асуудал юу юм гээд ярихад эдийн засгийн хөгжил шүү дээ”. Энэ бол түүнд өгч байгаа улс төрчдийн дүгнэлт.
Эндээс түүнийг ажлаа муу хийж байгааг харж болно. Тодруулбал, өнгөрсөн жил төсвийн орлого Монгол улсын түүхэнд байгаагүйгээрээ тасарсан. Энэ жил дахин тасрах нь тодорхой байна. Хэцүүдэх үе бүрт сэтгүүлчид дуугарч байсан. Тухайлбал, өнгөрсөн жил улс чинь хэцүүдлээ гай бололгүй зай бол гэхэд Н.Батбаяр: “Битгий олон юм яриад бай. Та нар харж байгаарай. Сайжирна. Жоохон хүлээ” хэмээн сэтгүүлчдийг загнаж байсан. Хүлээсэн хүлээлт эерэг тийшээгээ бус сөрөг тал руугаа хэлбийчихлээ.
Арай илүү ёс зүйтэй байсан бол Н.Батбаяр сайд сайн дураараа ч огцрохоор нөхцөл байдал дахин бүрдчихсэн байна. Тэр өнөөдөр алдаагаа ухамсарлаж огцрохын оронд цөмөөрөө бүсээ чангална шүү гээд яриад явж байна. Ичих булчихрай алга уу эсвэл иргэдийнхээ амьдрал доройтсонг үнэхээр анзаарахгүй тэнгэрт байгаад байнa. “Фортуна” сайдаа газартаа буу !!!
MBT s***s · 2014/07/16
mbt s***s where to buy Тэнгэрийн гэгдэх “Фортуна” сайдад өгөх ухамсарын шанааMBT s***s http://www.wasukri.com/***-to-choose-mbt-s***s-online.html
enkhee · 2014/06/20
ard irgediinkhee amidral muudaad baigaag saijraad baigaa geed yariad baigaa saidiig yamar said gekhevde erunkhiilu****in ygiig avaad uuruu sanalaaraa buuchikhval FORTUNA said dajgyi er gekh baikhda mgl-cuud. Daanch ter sand****as ykhen khatan zuuraad tavikhgyi yum. Uls ornoo bodood zuuraldsan sandlaasaa k***khorchikhooch daraa in bi ch ertken k***khordog baij de gej bodokh baikhda ukhaantai l yum bol. Battulga said shig bailda jinkhen mgl er khyn. Deerees in nemeed ardchilaliin neriig gutaagaad baikh yum
irgen · 2014/06/19
Namuud german japaniig duuraih heregtei.
irge · 2014/06/18
irged · 2014/06/18
Delhiin hunuu erh : alivaa ulsiin hun bur eruul ayulgui orchin oron bair hool hunseer hangagdah erhtei. Delhiin hunuu erhiig saint murdej ajil . Delhiin hunuu erhiig murd . under hugjultei hunii erhiig mash murddug. Nen y
Зочин · 2014/06/18
iirged · 2014/06/18