СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өмнөд Солонгосоос ирсэн хоёр жуулчин усанд живж нас баржээ
2023/08/23
Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр БНСУ-аас аяллын шугамаар ирсэн нэр бүхий 45-55 орчим насны 2 иргэн нуурын гүн хэсэгт сэлж байхдаа хөл алдаж живсэн байдалтай нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Дээрх асуудалд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд, олон нийтэд гол ус, нуурын орчим аялж зугаалах, усанд орохдоо болзошгүй эрсдэлийг үргэлж тооцож, сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн болон хамт аялж яваа бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, аюул, осолгүй аялахыг сэрэмжлүүлж байна.