"Миний хайр" уран сайхны кино энэ сарын 16-наас эхлэн "Тэнгис", "Өргөө" кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн билээ.

Уг дэлгэцийн бүтээлийг “Вondooloi Film”, “Миеэгомбо” кино компани хамтран бүтээсэн юм.  Кино зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо,  Ц.Золжаргал нар хамтран бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар Ц.Золжаргал, зураглаачаар Ц.Золзаяа, Г.Даваажаргал нар ажиллажээ. Мөн гол дүрд  жүжигчин Э.Мөнхтөр, Б.Баярмаа бүтээсэн. 

Жүжигчин Б.Билэгдэмбэрэл, дуучин П.Баярцэнгэл, Ш.Жавхлан, Ж.Мөнхзул, Э.Ууганбаяр, Г.Золзаяа, М.Дорждагва, А.Энхбаяр, Ш.Алтантуяа, Р.Адъяа нар оролцон тогложээ.

Сүүлийн үед залуу гэр бүлд "салалт" хэмээх зүйл ихээхэн тохиолдож буй учраас зохиолчид хамтдаа насыг барна  аа гээд хайраараа амьдралаа асаасан залууст жоохон атугай ухаарал хайрлахыг зорьсон аж.

Залуу үеийн төлөөлөл болсон Хүслэн, Заяа хоёр гэрлээд удаагүй хэрнээ тэдний дунд олон зөрчилдөөн гарч эхэлдэг. Тэд нэг нэгэндээ бууж өгөхийг хүсэхгүй өөрсдийнхөөрөө зүтгэнэ. Ингээд маргалдсан бүсгүй найзууд дээрээ очиж зөвлөгөө авна. Энэ цаг үед түүний нөхөр мөн л найзуудтайгаа яах аа ярилцана.

Хамгийн харамсалтай нь тусдаа байсан энэ өдөр хоногууд тэдний сэтгэлийн зовлонг улам бүр сэдрүүлэхээр барахгүй эцэстээ салалтаар дуусах нь тодорхой болж хувирна. Харин энэ үед тэдний эцэг эх хөндлөнгөөс орж ирснээр хосууд... Тэд салах болов уу? Эргэж нийлэх үү? гэдгийг уншигч та бүхэн "Миний хайр" романтик киног үзэн мэдээрэй. Ганцхан үүний мэдэхээсэй илүүтэйгээр хайрын холбоогоо таслаж, эл салалтаас юу ч хожихгүй гэдгийг ойлгох нь чухал.

Ингээд уншигч та бүхэндээ уг киноны нээлтийн үеийн гэрэл зурган сурвалжлагыг хүргье!













































 

 







































Д.Ана