АРИМУН продакшны ээлжит дэлгэцийн бүтээл "Хүний ЭЭЖ" уран сайхны киноныхоо албан ёсны трейлерыг цацагджээ.

 

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Аримун” продакшн байгуулж, дэлгэцийн эхний уран бүтээлээ “Халуун зүрх” нэртэйгээр 2019 онд хүргэсэн билээ. Харин тэдний ээлжит цоо шинэхэн уран бүтээл болох "Хүний ЭЭЖ" гэх өвөрмөц нэртэй дэлгэцийн бүтээл кино театрын дэлгэцээр үзэгчдийн хүртээл болох юм байна. "Хүний ЭЭЖ" киноны зохиолыг А.Ганчимэг бичиж, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг найруулсан байна. Киноны дүрүүдэд тэднээс "Gangbay" хамтлагийн дуучин Баянаа гол дүрийг бүтээжээ.

Үзэгчдийн дунд нэлээдгүй хүлээлт үүсгээд буй "Хүний ЭЭЖ" уран сайхны кино 2023.09.08-наас бүх кино театруудын дэлгэцнээ.