Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ орон нутагт ажиллаад ирсэн билээ.

Энэ үеэр буюу түүнийг Ховд аймгийнхантай уулзах үед зарим иргэд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн үйл ажиллагаанд ихээхэн шүүмжлэлтэй хандан, тэр бүү хэл "Л.Оюун-Эрдэнэ ээ, АНУ-д цуг сурч байсан найзаа аваад яв" гэж байв.

 

Үүнд нь Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "Э.Болормаагийн талаар иргэдийн саналыг сонслоо. Мэдээж аливаа асуудал хоёр талтай. Гэхдээ би ЗГХЭГ-ийн Даргатай ярьж байгаад асуудлыг маш нарийн судалж үзнэ. Мэдээж дэмжиж байгаа хүмүүс ч байгаа, эсэргүүцэж байгаа янз бүрийн хүмүүс ч байгаа. Тэгэхээр маш сайн нягтлаад үнэхээр  хууль зөрчсөн асуудал байгаад, үнэхээр ажиллаж байгаа арга барил нь огт болохгүй байгаа бол үүнийг шийдэх шиг хялбар зүйл байхгүй. Харин сая манай Засгийн Газрын гишүүд яриад байсан зүйлд та бүхэн маань сайн ойлголцох хэрэгтэй. Анх удаа эмэгтэй хүн аймгийн засаг даргаар томилогдсон зүйл болох шиг болсон... Үүнд иргэдийн байр суурь ямар байна, судалгаа хийгээд үзэх хэрэгтэй. Тийм учраас Д.Амарбаясгалан нягтлаад, нарийвчилж үзэх ёстой. Ер нь бол Ховд аймгийн ИТХ Э.Болормааг аймгийн засаг даргаар сонгоод, уг шийдвэрийг л би албажуулсан. ИТХ-ын шийдвэр бол ИТХ-ын шийдвэр байдаг." гэсэн хариу өгчээ.

 

Н.Отгон

сонин.мн