...Жаргалаас унасан зовлон гэж шаналж явснаас

   Жаргах ёстой наран гэж төсөөлсөнгүй...

   Хэнэггүй өнгөрүүлсэн он, цаг, мөч бүхэн минь хамгийн үнэ цэнэтэй байсныг

   Хожим ухаарлаа...

"Лаа" сэтгэхүйн эротик драм энэ сарын 22,23-нд19:00 цагаас Улаанбаатар чуулгын тайзнаа олны хүртээл болно. Уг жүжгийг зохиолч, найруулагч  Ж.Уранцацрал туурвижээ. 

Гол дүрүүдэд М.Энхзаяа, Е.Даваасүрэн, Н.Мөнх-Эрдэнэ нар тоглосон аж. Мөн тайзны зураачаар Г.Долгион, Г.Гантөмөр, Ц.Сүхбат нар ажиллажээ.

Ингээд та бүхэндээ "Лаа" сэтгэхүйн эротик драмын "Чимээгүй нулимс" дууг хүргэж байна.

Д.Ана