Хоёр чиглэлд богино эргэлттэй нийтийн тээврийг явуулж эхэлжээ
2023/09/08
Нийтийн тээврийн газраас замын ачаалал ихтэй, түгжрэл үүсдэг цагуудад үндсэн хоёр чиглэлд богино эргэлтийн 6 автобусыг нэмэлтээр өчигдрөөс эхлэн үйлчилгээнд гаргажээ.
Тодруулбал, Ч:1 чиглэл нь Энхтайван өргөн чөлөөний дагуу Таван шараас Офицеруудын ордон хүртэл зорчдог. Тухайн чиглэлийг ажил тарах цагуудад Ч:1А Ч:1Б гэсэн 2 чиглэл болгон богино эргүүлэхээр зохицуулалтыг хийжээ. Таван шараас ирсэн автобус Мөнгөн завьяагаар эргэж байгаа бол Офицеруудын ордноос ирж буй нь Сүхбаатарын талбайгаас буцаж байгаа юм.
Зочин · 2023/09/09
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Саранхөхөө · 2023/09/08
Хотын баруун чиглэлд оройдоо маш их ачаалалтай болдог болохоор энэ зөв шийдвэр байна. Оройн ачаалалтай цагаар Ч-57 автобусны тоог нэмж өгвөл зүгээр байна шүү. Орой ажил тарахаар хотын төвөөс баруун тийшээ 10, 1-р хорооллынхон автобусанд суух гэж алаан болдог.