Фэйсбүүкээр танилцсан охиныг гэртээ хуурч авчраад хүчирхийлэхийг завдсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 14-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дугаар тоотод "Манай 14 настай дүүг фэйсбүүкийн найз нь хүчиндэхийг завдсан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Уг гомдол мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газар шалгахад 32 настай Э гэгч нь фэйсбүүкээр танилцсан хүүхдийг гэртээ хууран мэхэлж авчирч, хүчиндэхийг завдсан болохыг илрүүлж, өдгөө хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.