МҮХАҮТ-ыг шарк Д.Энхтүвшин удирдахаар боллоо
2023/09/21
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ХХI Их хурал өчигдөр орой болов. МҮХАҮТ дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хуралдуулж, гишүүддээ ажлаа тайлагнаж, удирдлагын багаа шинэчилдэг билээ. Энэ удаагийн Их хуралд ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох саналын мандаттай 1000 орчим компанийн төлөөлөл оролцож саналаа өгсөн юм.
Танхимын ерөнхийлөгчид нэр дэвшсэн 11 хүний дунд санал хураалт явуулж, Шарк Д.Энхтүвшин, Монгол даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Төр-Од нарын дунд хоёр дахь шатны дахин сонгууль явагдаж, 63 хувийн саналаар Шарк Д.Энхтүвшин ялалт байгуулан МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч нь ТУЗ-ийн даргын үүргийг давхар гүйцэтгэх бөгөөд танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, танхимын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үүрэгтэй юм.
Тэрбээр "МҮХАҮТ-ын 21-р их хурлаас ерөнхийлөгчөөр сонгогдон өндөр хариуцлага хүлээж авлаа. Дэмжиж байгаа бүх хүмүүсдээ баярлалаа. Бизнесийн орчинг сайжруулахын төлөө сэтгэл гарган, хичээж ажиллана" гэлээ.
Хувийн хэвшлийн хамгийн том нэгдэл МҮХАҮТ нь сайн дурын үндсэн гишүүнчлэлтэй, өөрөө удирдах ёсны байгууллага юм. Танхим 5900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар Танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй.
Д.Энхтүвшин MУИС-ийг төгсөн 1997 онд "МCS" группээс ажлын гараагаа эхэлсэн бөгөөд түүнээс хойш тус компанийн олон төсөлд үр бүтээлтэй ажиллаж, “Дэлхийн хөгжлийг Монголд” уриагаа бодитоор хэрэгжүүлэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм. Монголын топ компанид 20 гаруй жил ажиллаж, бизнесийн талбарт арвин туршлага хуримтлуулжээ.
Зочин · 2023/09/21
NZ AMRAG BLN80955877
Зочин · 2023/09/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh uh
Зочин · 2023/09/21
TSAGN SEXSY XUSNEER AX NART UILCHLN80955877
Зочин · 2023/09/21
3AWI S80955877