Н.Батбаяр сайдад эрүү үүсгэх үү
2014/06/18
Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав ирэх долоо хоногт нэр бүхий хүмүүстэй холбоотой томоохон хэргийн талааар баримт дэлгэнэ гэж саяхан мэдээлэл хийхдээ хэлсэн. Энэ санамсаргүй үг биш байх. Чухам нэр бүхий гэж тодотгосны учир юу байв. Энэ хэн байж болох вэ гэсэн таамгууд ч ар араасаа хөвөрч байна. Мэдээж өнөө цагт хамгийн их хөрөнгө мөнгөний мэдэлтэй байгаа хүмүүс дундаас л хайх нь зүйтэй болов уу. Зарим хүмүүсийн таамаглаж буйгаар энэ нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр байх тун магадлалтай гэнэ. ҮАБЗ-өөс “хариуцлага тооцох” виз даруулчихаад байгаа тэрээр “Чингис” бондын зарцуулалтын тайлангаа өнөө болтол нүүр бардам тавьж чадаагүй нь түүнийг олон янзаар хардахад хүргэж байгаа. Үүнтэй давхцуулан “Их Монгол нэгдэл” төрийн бус байгууллагаас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг төсвийн мөнгөнөөс 20 орчим тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан. Замын-Үүд боомт чиглэлд барих замын төсөвт өртгийг 20 тэрбумаар огцом нэмэгдүүлсэн хууль бус үйлдлийн талаар хууль хяналтынхан аль хэдийнэ “үнэр” авчихсан ч байж мэдэх. Тэгвэл албан тушаал дээрээ дэнжигнэж байгаа Н.Батбаяр сайд бондуудын мөнгийг хэрхэн зарцуулснаа хууль хяналтынханд шалгуулахаас гадна бас замын зардлыг хоёр дахин “үржүүлснийхээ” учир шалтгааныг ч тайлбарлах шаардлага гарч ирж байна. Тэгэхээр шинэчлэлийн Засгийн шүдний өвчин болсон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын “тэнгэр заяа” нь л түшдэггүй юм бол түүнд эрүү үүсгэх нь тодорхой болжээ.
Зочин · 2014/06/19
Муу хятадын эрлийзийг бууд
Зочин · 2014/06/19
naad hunee tengert n tu****j gesgeeh n zuitei.