Нийслэлийн цэцгэн гоёлд 500 сая төгрөг зарцуулна
2014/06/18
Улаанбаатар хотын тоосжилтыг багасгах, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор өнгөрсөн жил зохион байгуулсан нэг наст цэцэг суулгах ажил энэ жил үргэлжилж байна. Эх орны хөрсөнд үрслүүлж, ургуулсан гоёмсог нэг наст цэцгийг Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө зэрэг гол гудамжуудад суулгаж байгаа юм. Мөн 22-ын товчоо, Долоон буудал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу захын гудамжуудад нэг наст цэцгийг суулгана. Энэ жил цэцэгжүүлэлтэд нийслэлийн төсвөөс нийт 500 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд арчлалт, хамгаалалтыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
MBT body fitness s***s · 2014/07/15
mbt s***s reviews Нийслэлийн цэцгэн гоёлд 500 сая төгрөг зарцуулнаMBT body fitness s***s http://www.wasukri.com/spring-and-summer-mbt-s***s.html
zochin · 2014/06/29
Ulam olniig tarix xeregtei. Zunii 2-3 sar ch gesen nudend xaragdaj baival ayatai yu daa.
Зочин · 2014/06/20
*****teh umaa. ***,shoroo heruul,zodoon harj baihaar tsetseg harah saihan bailgui yah we.bi huwidaa mash ih demjij bn. uur heregtseegui zarlagddag uchnuun l um bn shdee.olon ungiin tsetsegsiig haraad yawahad tsaanaa l goe baidag.
bodooch · 2014/06/19
neg nast shude. ene hayamraliin ued zaawal ingej eh heden sar bolood uheh yumand zarah hereg bnuu ain