Улс орны тусгаар тогтнол ба Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
2023/09/26
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас У.Хүрэлсүх НҮБ-ын чуулганд тасралтгүй оролцож байна. НҮБ-ын суудал бол аливаа улс үндэстний тусгаар тогтнолын илэрхийлэл юм. Улс гэрийн тусгаар байдлыг дэлхий нийт хүлээн зөвшөөрч буй хамгийн том илэрхийлэл бол энэ.
Монголчууд бид дэлхийн улс орнуудын нэгдэл болсон НҮБ-ын тавцанд туг сүлдээ намируулан залснаар 60 гаруй жилийг өнгөрүүлсэн.
Тэгвэл өнөөдөр гадаад харилцаа эрчимтэй өргөжиж Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн асуудалд оролцож, гол том асуудлуудыг дэвшүүллээ. Тодруулбал дэлхийн улс орнуудыг эв нэгдэл энх тайвнаар нөхөрлөх, Байгаль орчин, тогтвортой хөгжил, хүнс тэжээлийн хомсдол зэрэг хүн төрөлхтөнд тулгамдсан асуудалд улс орнуудын хамтын ажиллагаанд уриалж, ажил хэрэгч саналыг НҮБ-ын индрээс дэвшүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тогтвортой хөгжлийн зорилгуудыг санхүүжүүлэх дэлхийн хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулах шаардлагатай байгааг дуулгав.Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр дэвшүүлсэн санаачилгаа бодит үр дүнд хүргэхийн төлөө Монгол Улс нь НҮБ-тай нягт хамтран ажиллахаа нотлов.
Монголчууд бидний туурга тусгаар оршин буйн үнэ цэнэ, олон үеийн өвөг дээдсийн түүхэн тэмцэл, эрх чөлөөний төлөөх төлөөс, ололтыг бэхжүүлж дэлхий нийтэд Монгол Улсыг, эх орноо таниулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад харилцаа, Монголчуудын өнөөдрийн гадаад бодлогыг дэлхий үнэлж байна.
Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн НҮБ-ын танхимд орших Монгол Улсын тусгаар тогтнолын суудалдаа эзэн болсон өдрүүд мөнх оршиг.
О.Түвшиндэмбэрэл
Зочин · 2023/09/26
Юун пялдага юм бичдэг юм дээ. Өмнөөс нь иччихлээ.
Зочин · 2023/09/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/09/26
S AWN AX NART SEKSY OWORT80955877
Зочин · 2023/09/26
33 41NASNI ERTEI 80955877
Зочин · 2023/09/26
AXTAI SEKSDN XUSNEER NAADN80955877