Өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны “В” танхимд УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаан болно. Энэ хурлаар УИХ-ын зарим гишүүдийн ёс зүйн асуудлаар ирсэн өргөдлийг хэлэлцэх бөгөөд үүнд УИХ-ын дэд дарга С.Баярцогтын асуудал багтаж байгаа.

Швейцарийн банкинд нууц данстай болох нь илчлэгдэж, улмаар УИХ-ын дэд даргын албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад буй С.Баярцогтын асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг энэ асуудлаар завсарлага авснаар түр хойшлуулсан билээ.

 Зарим гишүүдийн хувьд С.Баярцогтыг УИХ-ын дэд даргын албанаас гадна УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх нь зүйтэй, мөн энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийн өмнө Ёс зүйн дэд хороо хуралдаж, зохих шийдвэрээ танилцуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан юм.

Баярцогтын энэ асуудлаас гадна түүний дансны талаар хүмүүсийн хардлага үргэлжилсээр байгаа билээ. Түүнээс гадна С.Баярцогтын гурван найз хаачив аа гэж сонирхох хүмүүс ч бий.

Ёс зүйн хувьд алдаа хийсэн. Би огцроход бэлэн байна. Энэ тухайгаа УИХ-ын дарга З.Энхболдод орж хэлсэн. Хэдэн жилийн өмнө гурван найзтайгаа бизнес хийх гэж Швейцарийн банкинд нээсэн нэг сая гаруй долларын дансаа мартчихсан байжээ.

Нэгэнт мартсан учраас хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ мэдэгдээгүй байсан гэх зэргээр мэдэн будилсан мэдэгдэл хийж байсан С.Баярцогтын гурван найз гэж хэн бэ? С.Баярцогтын гурван найз хаачив аа?

С.Баяр