Нэгжлэгээр их хэмжээний допинг илрүүлжээ
2023/10/03
Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарыг өнгөрөгч есдүгээр сараас эхлэн шалгаж эхэлсэн. Түүнийг допингийн шинжилгээний хариуг хувийнхаа цахим хаягаараа авч, допинг хэрэглэсэн бөхчүүдийн хариуг нуун дарагдуулж, авлига авдаг байж болзошгүй гэх асуудлаар шалгаж байгаа юм.
Тэгвэл энэхүү шалгалтын хүрээнд Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид өнөөдөр /2023.10.03/ Допингийн эсрэг үндэсний төвийн оффис болон тус төвийн тэргүүн Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэрт нэгжлэг хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Нэгжлэгийн үеэр Ж.Хатанбаатарын ажлын өрөөнөөс их хэмжээний сэргээшийн төрлийн бодис, илрүүлж хураан авчээ. Нэгжлэгийн үйл ажиллагаа яг одоо Ж.Хатанбаатарын хувийн эмнэлэг болох "Хатанбаатар" эмнэлэгт үргэлжилж байна.
Зочин · 2023/10/04
S XNE80955877
Зочин · 2023/10/04
TANILTSN 30DEESH ERTEI80955877
Зочин · 2023/10/03
80955877
Зочин · 2023/10/03
S XNE