Биеийн тамир спортын улсын хорооны Анагаах ухааны албаны дарга М.Булганы гэрээс их хэмжээний допингийн төрлийн бодис илэрчээ
2023/10/04
Тамирчдад допинг шахдаг, нийлүүлдэг, шинжилгээний хариуг нь хувийн мэйл хаягаараа хүлээн авч, мөнгө нэхдэг допингийн бүлэглэлийг хууль хяналтын байгууллагаас илрүүлээд байна. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн алба болон АТГ-аас өчигдөр Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарын гэр болон албан өрөөнд шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар Ж.Хатанбаатарын өрөөнөөс нэр, хаяг нь тодорхойгүй сэргээшийн төрлийн бодис илэрчээ. Мөн тэрбээр бөхчүүдийн шинжилгээний хариуг өөрийн цахим хаягаар авч, нэр бүхий бөхчүүдээс авлига авч байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөн Ж.Хатанбаатараас гадна түүний хүргэн болох Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Мөнхболд, ЦЕГ-ын Хүч спорт хорооны дасгалжуулагч Э.Мөнхдөл, гавьяат тамирчин Г.Дорж, Үндэсний бөхийн дасгалжуулагч Д.Батням, Биеийн тамир спортын улсын хорооны Анагаах ухааны албаны дарга М.Булган нарын гэрт нэгжлэг хийж, допингийн төрлийн бодис хураан аваад байгаа юм.
Тэгвэл Биеийн тамир спортын улсын хорооны Анагаах ухааны албаны дарга М.Булган эмчийн гэрээс нэлээдгүй хэмжээний допингийн төрлийн бодис илэрсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тухайн эмч нь өдгөө "Ханжоу-2022" спортын наадамд баг тамирчдын хамтаар оролцож байгаа юм. Харин дээрх үйлдлийн талаар түүнд дуулгахад "Би мэдэхгүй" гэх зүйлийг ярьсан гэх мэдээлэл байна.
шаабар · 2023/10/04
Иймэрхүү бузар булай төрийн бүх албанд байгаа даа. Эхнээс нь арга хэмжээ авахгүй эсвэл хөөн хэ.лэлцэх хугацаа дуусгаж замхруулаэад байгаа болохоор зогсохгүй нь тодорхой. МАН ыг төрөөс зайлуулаагүй цагт бузар булай арилахгүй, улам өргөжинө.
Зочин · 2023/10/04
бузаар буглаа задарлаа