Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан.  Тэгвэл Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын дарга З.Энхболдын “таалалд нийцүүлэн” хэлэлцэх хугацааг долоо хоногоор ухрааж, ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо.  

МАН-ын бүлгээс  Н.Батбаяр сайдыг огцруулах тогтоолын төслийг  хоёр дахь удаагаа өргөн бариад байгаа.  Улмаар энэ асуудлыг    байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж огцруулах шаардлагагүй гэж үзсэн.

Үдээс өмнөх  өнөөдрийн чуулганы хуралдааны  үеэр  Н.Батбаяр сайдын  хувьд МАН-ын гишүүдийн ирцийг  тоолж, АН-ын бүлгийн даргын өрөөгөөр байн байн орж гарч байсан бөгөөд  ийнхүү  өөрийнхөө  “найрааг” хийж амжсан бололтой.  

 

А.Баярмаа