Азийн Хөгжлийн Банкнаас Монголын эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах $100 саяын зээлийг баталжээ
2023/10/06
Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах 100 сая ам.долларын зээлийг өчигдөр/2023.10.06/ баталжээ.
Энэ талаар АХБ-ны Улсын секторын удирдлагын тэргүүлэх мэргэжилтэн Ханс Ван Райн “Монгол Улсын эдийн засаг уул уурхайн орлогоос өндөр хамааралтай учраас түүхий эдийн зах зээлийн савлагаа, гадаад зах зээлийн цочрол, сөрөг нөлөөлөлд өртөмтгий байна.
Төсөв, санхүү, эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах энэхүү дэд хөтөлбөр нэг нь татварын орлого төвлөрүүлэлт болон өрийн удирдлагыг сайжруулах, банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг тус тус дэмжинэ” хэмээн хэмээн хэллээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дотоодын татварын удирдлагыг бүтцийн хувьд улам боловсронгуй болгох, олон улсын татварын гэрээ хэлэлцээр, сайн жишигтэй илүү нийцүүлэх, мэдээлэл солилцоог автоматжуулах замаар татварын орлогын өсөлтийг дэмжинэ.
Эрсдэлд суурилсан хандлага, аргачлалыг өрийн удирдлагад нэвтрүүлж, дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжин, төсөв болон өрийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлснээр Монгол Улсын өрийн тогтвортой байдал сайжирна.
Мөн тус хөтөлбөр нь банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын орчныг улам боловсронгуй болгох, чанаргүй зээл шийдвэрлэлтийн үйл явцыг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах замаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх юм байна.
Зочин · 2023/10/07
DYRN SEXSDN80955877
Зочин · 2023/10/07
SEKSEER TACHAANGUI80955877
Зочин · 2023/10/07
Яасан их зээл авдаг МАН-н эргүүнүүд вэ?. Сонгуульд зарцуулах гээд байгаа юм уу, хаашаа юм бэ?
Зочин · 2023/10/06
S AWN80955877