Сэрүүсч цac орно
2023/10/09
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр аравдугаар сарын 10-наас цаг агаар сэрүүсч цac орж, шуурах нь ээ.
Тодруулбал, аравдугаар сарын 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан. Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байх нь.