Мөрөөдлийн театрын захирал, жүжигчин Б.Эрхэмбаярын хоёр дахь эхнэрээр тодорч, хүний өөрийн 5 хүүхэд өсгөж яваа жүжигчин Э.Намуун оюутан байхдаа To be not to be” нэртэй театрчилсан шоунд оролцож олны анхаарлыг өөртөө татсан. Сэргэлэн, чамбайгаараа гайхагддаг тэрбээр Б.Эрхэмбаяртай суусныхаа дараагаар нэг хэсэг Pole dance-ээр хичээллэж бие галбиртаа анхаарсан юм. Харин өдгөө өгзөгний булчингаа хөгжүүлэхээр хичээллэж байгаа гэдгээ дуулгав. 

 

Зүгээр сууж байгаа л гоё сайхан болчихдог бол бас л янзын биз хэмээн дасгалаа хийж буй бичлэгээ дагагч нартаа сонирхуулсан юм. Түүнийг гоо сайхандаа өөрчлөлт хийснийг дагагч фэнүүд нь андахгүй мэдэж буй. Тэд бүтээхээ ч бүтээчихдэг шүү Төгс үзэсгэлэнг гэсээр өөрийнхөө дээрх гэрэл зургийг дэлгэсэн юм.