Монголд барууны үзэл баримтлалтай "НеоКон" нам байгуулагдлаа
2023/10/10
Неоконсерватив барууны үзэл баримтлал бүхий "NeoCon" нэртэй улс төрийн нам үүсгэн байгуулагдаж, 2023 оны 8 дугаар сард Улсын бүртгэлийн байгууллага "НеоКон" намын хуулийн этгээдийн нэрийг албан ёсоор баталгаажуулжээ. "НеоКон" намын нэр нь Неоконсерватизм үзэл санааны нэрийн товчлол бөгөөд Монголоор Нэн шинэ Уламжлалт (Үндэстний Эрх чөлөө) гэх үзэл баримтлал юм.
"НеоКон" нам нь Эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлаж, эрх баригчдын номлодог "Тэгш эрх", "Орлогын тэгш байдал", "Тэгшитгэх" зэрэг үзлийн эсрэг зогсох бөгөөд "Тэгш эрх" нэрийн доор бий болсон бэлэнчлэх сэтгэлгээг халж, албан татвар, халамжийн хэмжээг эрс бууруулах зорилготой.
Тодруулбал "Тэгш эрх" гэж үгүй бөгөөд гагцхүү хуулийн өмнө "Эрх тэгш" байх бодит боломжтой гэж тэд үздэг байна. Хувь хүний эрх, эрх чөлөөг тэргүүн зэрэгт тавих ба Эдийн засгийн эрх чөлөө нь Хувь хүний эрх, эрх чөлөөний үндсэн баталгаа гэж тэд үзэж байна. Мөн нийгмийн болоод эдийн засгийн тэгш бус байдлыг "НеоКон"-чууд хүлээн зөвшөөрөх ба зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, нийгмийн хөнгөлөлтүүд, төлбөргүй, хавтгайрсан халамжийн системийн эсрэг, төрийн аливаа хэт оролцоог хязгаарлах зорилготой. Үүгээрээ "НеоКон" нам төрийн хэт оролцоог хязгаарлахад чиглэж, төрийн зохицуулалтыг өргөн хүрээнд болон бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг либерализм, соцдек, коммунизм зэрэг зүүний үзэл санаануудын эсрэг бөгөөд түрэмгийллийн эсрэг зогсдог Монголын онцлогтой неоконсерватив (Үндэстний Эрх чөлөө) барууны үзэл баримтлал бүхий улс төрийн намыг Монголд анх удаа бэхжүүлэх зорилготой гэв.
Неоконсерватив буюу Нэн шинэ уламжлалт (Үндэстний Эрх чөлөө) үзэл санаан дээр суурилж Монгол үндэстний мартагдсан ухамсарыг сэргээж, Монгол улсыг бие даасан, олон тулгуурт гадаад бодлого бүхий эрх чөлөөт улсын замналаар замнах бодлогод чиглүүлэх зорилготой гэж "НеоКон" намын үүсгэн байгуулагчид мэдэгджээ.
Монгол улсад үүсгэн байгуулагдаад буй "НеоКон" нам нь Их Британийн Margaret Thatcher, АНУ-ын Ronald Reagan нарын Засгийн газрууд амьдрал дээр амжилттай хэрэгжүүлсэн неоконсерватив буюу нэн шинэ уламжлалт (Үндэстний Эрх чөлөө) үзэл баримтлалыг Монгол үндэстний онцлогт тулгуурлан бэхжүүлэх зорилготой аж. "НеоКон" нам анхдугаар Их хурлын шийдвэр холбогдох баримт бүрдүүлбэрийг Монгол Улсын Дээд шүүхэд хүргүүлж бүртгүүлснээр албан ёсоор улс төрийн үйл ажиллагаа явуулж эхлэх бөгөөд тус намд эвлэлдэн нэгдэх ажлын хэсгийн зохицуулагчаар Б.Цацрал, Б.Билгүүн, С.Бямба, Ц.Жаргалсайхан, Т.Золбаяр нарын 20 орчим иргэд залуус ажиллаж, дэмжигчдийн бүртгэл, зохион байгуулалтын ажлыг өрнүүлж байна.
Эх сурвалж: "НеоКон" намын ажлын хэсэг
2023.10.09
Зочин · 2023/10/10
ZYGAATSAAD VBN80955877
УНШИГЧ · 2023/10/10
инээдтэй юм? сонгуульд мөнгө цохино гэж бодож нам байгуулдаг уу? эсвэл үнэхээр ийм гажиг баагийнууд уу?
Зочин · 2023/10/10
S XNE XUSNEER80955877
Зочин · 2023/10/10
SEKSY GOE TANILTSN80955877
Зочин · 2023/10/10
S AWN XALYYTSTL 40DESH ERTEI80955877