УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж  “давхар дээл” өмссөнтэй холбоотойгоор  Хууль зүйн байнгын хорооны даргын суудал  эзгүйрсэн билээ.  Эзгүйрсэн  энэ суудалд АН-аас Д.Ганбат гишүүн тохирно хэмээн үзэж  пиар гээчийг нь хийж эхлээд байсан.   Улмаар энэхүү “пиар”-аа ажил хэрэг болгохор дөнгөж сая Хууль зүйн байнгын  хорооны хурлыг хийсэн ч бүтэлгүйтлээ.  Өөрөөр хэлбэл  байнгын хорооны хурдын үеэр  Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзанданг УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр дэвшүүлжээ.  Ийм зүйл болохыг мэдээгүй тул  АН-ын бүлгээс зүгээс энэхүү асуудалд завсарлага авсан байна.  

 Улмаар яаралтай бүлгийн хуралдааныг  хийж, намынхаа аль гишүүнийг алагчилж үзэхээ шийдэхээр болжээ.  

А.Баярмаа