Архангай аймагт гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ
2023/10/10
Архангай аймаг Тариат сум Хорго багийн “Тахилт” гэдэг газар тус сумын харьяат иргэн Г нь есдүгээр сарын 29-ний өдрийн 02:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг есдүгээр сарын 29-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Г/38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 16:00 цагт “Дагиналтай” нуурын эргээс 200 метр зайд, 5 метрийн гүнээс цогцсыг олж гаргансумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Зочин · 2023/10/10
DYRIIN SEKSEER80955877
Зочин · 2023/10/10
80955877 S