133-р сургуулийн сурагчдад үнэрээс болж дотор нь муухайрч, толгойн эргэх шинжтэй тэмдэг илэрч эхэлжээ
2023/10/12
Энэ сарын буюу аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнөөс хойш Улаанбаатар орчим тодорхойгүй угаар, газын үнэр хот даяар тархсан. Уг үнэрийн учир шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа юм. Одоогоор тандалтын судалгаа хийж буй гэхээс өөр хариулт өгөөгүй байна.
Тэгвэл 133-р сургуулийн бага ангийн сурагчид үнэрээс болж толгойн эргэж, дотор нь муухайрчээ. Үүний дагуу сургуулийн эмчдээ хандаж, анги даасан багш нартайгаа эцэг эхчүүд хамтран хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж буй гэнэ. Тус сургууль дээр ОБЕГ-аас ирж агаарт хэмжилт хийсэн байна. Хариу одоогоор гарах болоогүй аж.
Тус сургуульд өглөө хичээл эхлэхээс өмнө уг үнэр үнэртэж байсан гэдгийг сургуулийн нийгмийн ажилтан нь онцлон хэлсэн юм.