Монгол улсын 2024 оны төсвийг хэрхэн батлагдахыг харж суугаа эдгээр өдрүүдэд Ерөнхий сайдын ажлын албын өнгөрсөн есөн сарын хугацаанд зарцуулсан төсвийг сонирхуулъя.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын алба 17 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.  Ажлын албаны дарга, ахлах зөвлөх 1, 10 зөвлөх, 2 рефент, 1 шадар туслах, 2 шинжээчтэй. Хэвлэл мэдээллийн алба, үг итгэлийн гэсэн хоёр хэлтэстэй. 

 

Тус ажлын албаны төсвийн захирагчаар Б.Ганбат ажилладаг бөгөөд өнгөрсөн саруудад Ерөнхий сайдын ажлын албаны хөрөнгийг хэрхэн зарцуулснаа Шилэн дансандаа дараах байдлаар тайлагнажээ. Ерөнхий сайдын ажлын алба 2023 он гарснаас хойш  есөн сарын хугацаанд 5 тэрбум төгрөгийг захиран зарцуулснаа тайлагнасан байна.

-Нэгдүгээр сард  737 сая төгрөгийн санхүүжилт авч, Шилэн дансны мэдээлэлдээ буюу цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээний тайландаа 12 сая төгрөгийн зарлага гаргаснаа мэдээлжээ

-Хоёрдугаар сард улсын төсвөөс 443 төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авсан бөгөөд Шилэн дансандаа зарлагын хэсэгт ямар нэг мэдээлэл оруулаагүй байна. 

-Гуравдугаар сард улсын төсвөөс 355 төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авч, 6 сая төгрөгийг үйлчилгээний төлбөр хэмээн зарлагаджээ.

-Дөрөвдүгээр сард улсын төсвөөс 421 сая төгрөгийн санхүүжилт авч 6 сая төгрөгөөс дээш зарлагыг үйлчилгээний төлбөр хэмээн гаргажээ.

-Тавдугаар сард улсын төсвөөс 313 сая төгрөгийн санхүүжилт авч үйлчилгээний төлбөр нэрээр найман сая төгрөгийн зарлага гаргасан байна.

-Зургаадугаар сард улсын төсвөөс 1 тэрбум 480 сая төгрөгийн санхүүжилт авч үйлчилгээний төлбөр хэмээн 15 сая төгрөгийн зарлага гаргажээ.

-Долоодугаар сард улсын төсвөөс 170 сая төгрөгийн санхүүжилт авч 26 сая төгрөгийг гэрээт ажил үйлчилгээний төлбөр гэж шилжүүлжээ.

-Наймдугаар сард улсын төсвөөс 103 сая төгрөгийн санхүүжилт авч 5 сая төгрөгөөс дээш зарлага гаргажээ.

-Есдүгээр сард улсын төсвөөс Тэрбум төгрөгийн санхүүжилт авч  Орон нутагт ажилласан тийзний зардлын төлбөрт 11 сая 532 төгрөг, засвар үйлчилгээний төлбөрт 22 сая төгрөг зарцуулсан гэж тайлагнажээ.