Газрын тухай хуулийг эргүүлэн татахаар боллоо
2014/06/19
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр орой болж Газрын тухай багц хуулийг эргүүлэн татахаар болсонюм. Улмаар эргүүлэн татах албан бичгээ өнөөдөр УИХ-ын даргад өгсөн байна. Ингэснээр газрын тухай багц хуулийн төслийг санаачилагч буюу Засгийн газар эргүүлэг татаж байгаа юм.
Үндсэн хуулт зөрчсөн, Монголчуудын эрх ашигт нийцээгүй хэмээн Газрын тухай хууль, Газрын өмчлөлийн хууль, Ашигт малтмалын тухай газрын багц хууль ихээхэн шүүмжлэлд өтөөд байсан юм. Тиймээс УИХ-ын гишүүдийн утас сүүлийн хэдэн өдөр амрахаа больж, иргэдийн шүүмжилсэн смс-д “дарагдаад” байжээ.
Эрх баригчдын зүгээс энэхүү хуулийн төслийг илүү боловсоронгуй болгоод намраас өргөн барихаар төлөвлөөд байгаа ажээ.
А.Баярмаа