"Нийтийн өргөдөл, гомдлын систем" өчигдөр нээлтээ хийсэн. 

Эхний саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтын хэмжээ 2% байгааг 5% болгон нэмэгдүүлэх асуудлаар оруулсан. 30 хоногийн дотор уг саналыг 100,000 хүн дэмжвэл хуулийн төсөл санаачлах боломжтой болох юм.

Өнөөдрийн 10:50 цагийн байдлаар саналыг 39,375 хүн дэмжжээ. Энэ нь дээрх асуудлаар ажлын хэсэг байгуулагдах боломжтой тооны босгыг давсан гэсэн үг юм. Хэрэв та саналаа өгөхийг хүсвэл энд дарна уу.

зураг

 

Түүнчлэн Нийтийн өргөдөл, гомдлын системд иргэн Ү.Баяр ипотекийн 8%-ийн хүүтэй зээлийг 6%-д шилжүүлэх асуудлаар хуулийн төсөл санаачлах санал гаргажээ.

Өчигдөр 17:57 цагт оруулсан түүний энэ саналыг одоогоор 1,385 хүн дэмжээд байна.

Энэ мэтчилэнгээр иргэд олон нийтэд хамаатай асуудлаар санал гаргаж болох юм байна. Уг саналыг дэмжиж байвал энд дарж саналаа өгөх боломжтой.

зураг

 

Нийтийн өргөдөл гомдлын системд цахим гарын үсгээрээ эсвэл ДАН системээр нэвтэрч, саналаа өгөх юм.