Монголын тамирчид Олимпын анхны медалиа хүртэж байлаа
2023/10/20
-1968 оны аравдугаар сарын 20. Одоогоос 55 жилийн өмнөх энэ өдөр Мексикийн Мехико хотод зуны олимпын наадмаас монгол хүн анх медаль хүртэж байв. Тус олимпын наадамд 5530 тамирчин спортын 20 төрөлд 172 багц медалийн төлөө өрсөлдсөн бол манай улс 16 тамирчнаа илгээсэн юм.
-“Мехико-1968” бол Монголын тамирчдын олимпын анхны медаль хүртсэн наадам. Тус наадмын найм дахь өдөр буюу 1968 оны аравдугаар сарын 20-ны өдөр чөлөөт бөхийн 52 кг-ын жинд Чимэдбазарын Дамдиншарав хүрэл медаль хүртэж, 87 кг-д Жигжидийн Мөнхбат мөнгөн медаль хүртсэн нь Монголын анхдагч олимпын мөнгө, хүрэл медаль байлаа.
-Тэдний араас Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаа олимпын тэнгэрт анх мандсан түүхтэй билээ.