В.Путинаар “араа хийсэн” Гок-ын захирал Ч.Ганзориг гадаадад санаа амар зугаалж явна
2013/01/30
Монголын саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийн захирал болно гэдэг УИХ-ын гишүүн болохоос ч ашигтай албан тушаал.
Дан ганц үйлдвэрийн дарга болоод зогсохгүй эдийн засгийн хувьд бүхэл бүтэн аймгийг атгандаа оруулна гэсэн үг. Амттай, бас ч гэж нэлээд том томоор аманд орох бялуу болохоор хүмүүс энэ суудалд үхэлдэн зууралдана. Засагтөр солигдож, уул нураад ирчихгүй л бол гайгүй сайн мөнгө цохиод гэдсээ илээд хэвтэж байхад яг тохирсон газар.
Хүн гэдэг хөрөнгө мөнгө, эрх мэдэлд автаад ирэхээрээ өөрийн үнэн төрхийг харуулж балайрдаг гэмтэй. Ийм жишгээр ГОК-ын захирал Ч.Ганзориг элийрч эхлээд байна. Түүнийг солих гэсэн яриа өнгөрсөн оны 10-р сараас салхинд ассан түймэр шиг авалцаж байгаад гэнэт нурманд орсон мэт нам гүм болсон. Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн ажилаа хийж чадахгүй байгаа хэд хэдэн төрийн өмчийн том байгууллагын удирдлагыг унагахаар эртнээс энд тэндээс нь чимхэж, тэдгээр “үл бүтэх” этгээдүүдийн эгнээнд Ганзориг даргын нэр ч тууж явсан юм.
Тэдгээр захирлуудыг огцруулах үндэслэл нь ажлаа муу хийдэг гэх. Ганзориг дарга өдий хүртэл тэсээд байгаа нь алаа сайн хийдэпг бус ардаа том хаалттайд учир байгаа юм. Цана чарганы ид үеэр цанаар гулгаж яваад хөлөө гэмтээсэн мань дарга сар гарны өмнө БНСУ руу эмчилгээ хийлгэж яваад саяхан эх орондоо иржээ. Дөнгөж ирүүтээ мөн л арлын орныг зорьсон сурагтай. 10-р сарын үед түүнд ингэж зугаалах сөхөө байгаагүй. Түүнийг өнөө маргаашгүй хусаж хаяад оронд нь томилох хүмүүсийн нэрс хэвлэлийн хуудаснаа эрийж байлаа.
Түүний оронд “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Б.Энэбишийг томилохоор ярьж хэлэлцээд бараг тохироод байна гэсэн мэдээлэл цацагдсан. Ийм том суудлаас авч хаясан болохоор гомдоохгүйн тулд Англид суух элчин сайдаар томилох тухай ч таамаг нисч байсан юм. Гэтэл бас л таг. Ингэж чимээгүй болсон шалтгаан нь хойд хөрштэй холбоотой аж. Одоог хүртэл орос ах нарын хараанд, тэдний эрх мэдэлд байгаа хоёр том салбар буйн нэг нь энэ Эрдэнэт үйлдвэр юм. Нөгөөх нь Төмөр зам. Энэ хоёр том байгууллагын үе үеийн дарга нар орос хэлтэй байх албагүй ч оросуудтай хэл амаа олж чадах, тэдний үгнээс зөрөхгүй ноомой нэгэн байх ёстой гэсэн битүүхэн шаардлагг тавьж ирсэн байна. Энэ шаардлагад хамгийн их тохирч байсан нь Ш.Отгонбилэг агсан одоогийн энэ Ч.Ганзориг хоёр. Оросууд хариуд нь тухайн хүнийг уг албан тушаал; удаан хугацаагаар байлгах тохироо хийдэг.
Монголын талаас Засгийн газрын түвшинд солих, огцруулах асуудал дэгдвэл оросуудын хажууд наалдаж орхидог башир аргатай. Монголд ашигтай ажил хийх эсэх нь хамаагүй, гол нь оросуудын үгээр байхад л ийм том ивээн тэтгэлэг хүртдэг болохоор Монголын төр рүү хэлээ гаргаад тохуу хийх тун амархан. Төмөр зам, Эрдэнэт үйлдвэрийн захирлууд ийм л башир аргатай. Тэдэнд монголын эрх ашиг бус өөрсдийнх нь амь зуулга, албан тушаал л чухал. Үүнийг баталсан мэдээлэл гарсан нь”Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзориг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины нөмөрт хорогдож байна гэх мэдээлэл. В.Путин Ерөнхий сайд Н.Алтанхуяг руу утас цохиж Ч.Ганзоригийг тайван орхихыг тушаасан байх магадлалтай.
Оросууд их өр тэглэгдсэн гэдэг ч Эрдэнэт үйлдвэр дэх санаархалаасаа ойрын хэдэн жилдээ буцахгүй нь мэдээж. Ялангуяа эртний харилцаа холбоотой жижиг орнуудыг тайван байлгадаггүй В.Путин дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон болохоор оросууд ГОК-ыг тийм ч амар тавихгүй. Ер нь зохих байгууллагууд нь анхаарал хандуулахгүй байгаа тохиолдолд сэтгүүлчид тухайн асуудлын араас мөшгиж, мэдээллийг олонд хүргэдэг. Ийм л үүргээ монголын сэтгүүлчид биелүүлж байна. Нэгэнт ийм том артайгаа мэдэж байгаа болохоор Ганзоригзахирал санаа амар зугаалж яваа. Хөл хугарах бол зүгээр л шалтаг. Эмчилгээ хийлгэж байгаа гэдэг ч зүгээр өнгөлөн далдлалт. Монгол улс тусгаар бус хүзүүндээ “Бид эрх чөлөөт улс” гэсэн пайз зүүсэн дөнгөтэй боолын байдалтай байгаагийн захын жишээ энэ. Энэ улсыг урагш хөдөлгөж буй үйлдвэр, салбаруудын дарга нар нь ийм харь элэгтэй байхад яаж бид бусдаас хараат бус амьдрах билээ дээ.
ЭХ СУРВАЛЖ: ШАР МЭДЭЭ СОНИН /№02/351/