Хятад иргэд бүлэглэн эмэгтэй хүний бие, эд хөрөнгөд халдаж байна гэх бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд буй.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн дагуу тодруулахад Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2023 оны аравдугаар сарын 18-ны өдөр “Хүмүүс хэрүүл маргаан хийгээд байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг гомдол мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна.

Урьдчилсан байдлаар бичлэгт дурдагдсан иргэд бие биеэ таних ба өмч хөрөнгийн маргаантай асуудал байна" хэмээн мэдээллээ.