Р.Эмүжин: Хүүе энэ хүн чинь Хэнтийг худалдаад авчих юм байна!
2023/10/21
За тухайн үедээ хөрөнгө орлогын мэдүүлгээс найман компаниа нууж авч үлдээд сахилгын арга хэмжээ авхуулж байсан Гаалын газрын тэтгэвэртээ гарсан дарга С.Цэцэгээ гэдэг хүн байдаг юм байна. Энэ хүний намтар бол авилгачин хэрхэн амжилттай томордогийн бодит жишээ ажээ.
Гүүглдээд хайхаар С.Цэцэгээ сургуулиа төгсмөгцөө Гаальд анх ажилд орсон, төдөлгүй Улаанбаатар гаалийн газрын даргаар ажиллаж, улмаар 3.7 тэрбумын дөрвөн хаус, 11 орон сууц, 2 хашаа байшин, 3 үйлчилгээний барилга, 12 авто зогсоол, 2 гарааж, зургаан жийп...гэхчлэн үнийн дүнг нь нийлүүлээд бодвол манайдаа хамгийн өндөр төсөвтэй Хэнтийг худалдаад авчихаар хэмжээний хөрөнгөтэй болжээ. Бас болоогүй ээ, 0.7-200 га хүртэл хэмжээний 12 газартай, 22 компанид хувьцаа эзэмшдэг, дотоодын компаниудад 1.0 тэрбум орчмын хадгаламжтай.
Дахиад өөрийн хамаарал бүхий Сонгоулд компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас 17.3 тэрбумын зээл авсан гэсэн мэдээ ч байна. Хамгийн сонин нь 2009, 2010 онуудад хөрөнгө орлогын мэдүүлгээсээ Монэнергиа тэргүүтэй 8 компани зэрэг өчнөөн хөрөнгөө нууж авч үлдсэн учраас АТГ-аас анхааруулга өгч, ГЕГ-ын тухайн үеийн дарга Цэвээнжав "Сахилгын хорооны хурлаар хэлэлцэнэ" гэсэн хариу өгсөн байх юм. Уншаад үзэхээр 25 хувийн цалингийн нэмэгдлийг нь хэдэн сар хассан шийтгэл оноогоод л боллоо. Манай сонин, сайтууд эл хүний энэ их хөрөнгийн тухай 2009, 2010 оноос асуудал хөндөн бичиж байжээ. Гаалиар 2000-аад онд зөвшөөрөлгүй орж ирсэн 200 орчим сумны хэрэгт ч нэр нь цохиж л явна. Гэвч насаараа бизнес, үйлдвэрлэл эрхэлсэн хүнээс илүү баян энэ эмэгтэй ГЕГ, Хотын гаальд бойжин, 20 жил шимэгч шиг шигдэн, хүүгээ хүртэл татан ажиллуулж байсан талаар Гүүгл ах он дарааллаар нь хэлээд өгч байна.
Сэтгүүлчид бичээгүй биш бичиж хөндөж байжээ. За ийм л байна даа. Өнөөдөр залууст ажлын байр байхгүй, компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлж чадахгүй, импортын өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж байгаагийн цаана цадахаа мэдэхгүй АВИЛГА байгаад байна. Одоо энэ эмэгтэй Гаалийн албанд 20 жил зүтгэсэн хэмээн аягүй л бол гавъяа шагналаар энгэрээ мялаан, алга ташилтаар үдүүлэн тэтгэвэртээ гарсан ч, 20 жилийн турш сүлжсэн аалзны тор нь ГЕГ-т үлдсэн, авсаар, хөлжсөөр байгаа шүү дээ. Ажлын байргүйгээс архидалт гаарч, архидалт нэмэгдсэнээс амь настай холбоотой гэмт хэргийн тоо өсч, хулгай дээрэм олширч, шоронд хатаж байгаа залуусын хувь тавиланг авилгачид хулгайлдаг. Эх үндэс нь, шалтгаан нь энд ингээд байж байна. Салбар болгонд Цэцэгээ бий.
Тиймээс Энхбаяр аа, авилгачдыг бүх насаар нь хорьдог болъё, бүх хөрөнгийг нь хураадаг байя. Авилгатай тэмцэх газрынхаа хүчин чадлыг нэмье, Авилгатай тэмцэх хуулиа чангалъя аа. Авилгачид танай бүх шүүгчийг, эдийн засгийн цагдааг чинь худалдаад авчих хэмжээнд томорсон байна. Энэ чиглэлд бүхэл бүтэн шинэчлэл хэрэгтэй байна. Энхбаяр үүнийг хийж чадах уу, чадвал дэмжээд явъя.
Эх сурвалж: Р.Эмүжин
хүннү · 2023/10/22
Монгол улсын маань гааль одоо ч энэ хүний “туршлагаар” ажилдаг. Үүнд гайхах юмгүй, манай үе үеийн засгийн газар, хууль, хүчнийхэн хамсаатан ч байх магадлалтай. Тиймдээ ч энэ хүмүүс юунаас айхгүй авилга нэхсээр, цадаж ханахгүй “идсээр” байна. Цаана нь бүхэл бүтэн хамгаалалтын “алба” ажилдаг. Тэднийгээ энэ нь санхүүжүүлдэг, ийм сүлжээ бий болсон. Энэ сүлжээг хэн ч дийлэхгүй, хараарай…
Зочин · 2023/10/22
хувьчлал гэх сургуулийг амжилттай төгсчээ .
Зочин · 2023/10/22
Харах царайны аймшиг авгай
Зочин · 2023/10/21
aimaar ymaaa
АВЛИГАЧИН гаалийн төлөөллийг одоо яах юм · 2023/10/21
ГААЛЬД ажилласан бүгд л санаанд орохооргүй хөрөнгөтэй болсон. ЗАМын үүдээр ПОМП оруулж ирэхэд 400 000 төгрөг шууд нэхэж байсан шүү. ГААЛЬД хяналт нэртэй хэлтэс байдаг боловч дотроо юу ч хийдэггүй, уусчихсан байдаг юм
Иргэн · 2023/10/21
Шоронд хийгээд ямар ч үр дүнгүй дэ удахгүй л аргаа олоод суллагдана. Харин энэ их авилгаар олсон хөрөнгийг улсын орлого болгоод бвал улс орон маань амархан шиг өөдөө гархийн бна дө. Дааж явхаасаа өмнө дарагдаад унахыгаа мэддэггүйм байжээ хөөрхийс.
Зочин · 2023/10/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/10/21
Эмээ нар яасан их хам хэрэг үйлдэж бнаа юм нь ирхээ больчихмоор ийм хэнэггүй болчдог юм байхдаа шуналын типүүдийн хөрөнгийг хураа