УИХ-ын гишүүн Д.Ганбат сэтгүүлчдийн асуултад хариулав.

Энэ үеэрээ тэрээр: "Д.Мөнх-Эрдэнэ сахилгын шийтгэл авсан байгаа. Сахилгын шийтгэл авчихаар магадлангаар оруулдаггүй юм байна. Магадлангаар оруулахгүйн тулд бараг гүйцэтгэх ажиллагаа маягийн зүйл явуулж сахилгын шийтгэл оногдуулсан байж магадгүй. Д.Мөнх-Эрдэнэ өөрөө би энэ хорихоос амьд гарахгүй юм шиг байна гэдэг зүйлийг ярьж байна лээ.

Авлигын асуудал Д.Мөнх-Эрдэнэд байхгүй ээ. Авлига авсан, өгсөн хүмүүс нь хоёулаа өнөөдөр торгуулийн ялтай байж байна. Д.Мөнх-Эрдэнийн хувьд дамжуулсан гэдэг үндэслэлээр хоригдсон.

Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг коммунист дэглэмийн үеийн байдлаар хандаж байгаа юм болов уу? ХЭҮК болон бусад байгууллагууд эрх баригчдын дохиогоор хөдөлдөг гэдгийг бүгд мэдэж байгаа. Би Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзсан. Энэ үед нүдэнд харагдах шарх, сорви байгаа гэдгээ хэлээгүй. Сэтгэл санааны хувьд маш хүнд, цочролд орсон байдалтай байсан. " гэлээ.

 

 

М.Чой

Эх сурвалж: www.Sonin.mn