Дуучин С.Бичүү өнөр өтгөн гэр бүлээ ил гарган "Амьдралын амт"-ыг ийн өгүүлэв
2023/10/28
"Будаггүй уруулын амт", "Өвөл, хайр", "Би чамд", "Ахиж би дурламааргүй байна" гээд өвөрмөц олон сайхан дуугаараа өөрийн гэсэн уран бүтээлийн өнгө аясаа хэдийнээ фэнүүддээ таниулчихсан нэгэн бол С.Бичүү.
Хайрын дууны ханхүү гэгддэг тэрбээр олноос гэр бүлээ ихэд нууцалдаг байжээ. Олон жилийн дараа эхнэр, гурван хүүхэдтэй гэдгээ фэнүүддээ зарлав.
Дуучин С.Бичүү, "2005 оны 10 сарын 20 ны үүрээр 03:53 минутанд эхнэр маань төрөх гэж гэнэт өвдөлт өгөөд яах учраа олохгүй бид их сандарч байсан үе саяхан мэт л санагдаж байна. Хажууд минь хань болж байсан хүн бол Алтаншагай дүү(Фантастик продакшн) минь байлаа. Хүн сандарч ядаж байхад Шагай уйлаад. би дуугүй бай л даа чи гэж тэвдээгүй хүн шиг том дуугарч,яваад такси дуудаад ир гэж орилж билээ.
Бид 2 т яг байгаа нь 1000 төгрөг л байсан юм.
Төд удалгүй такси бариад ирлээ. Эхнэрээ өргөөд дамжлаад явах гэхээр ус нь гарцан хүчтэй өвдөлт өгөөд орилж ёолоод босдоггүй.Тэврээд явах гэхээр гэдсийг нь шахчих гээд их хөгжилтэй ч гэх юм уу дурсамжтай үе өнгөрч дээ.
Арай чүү гэж суулгаж аваад 1 -р төрөх рүү давхисан даа.
Охин минь мэндлээд
Амьдралын төлөө хөдөлмөрлөх хүч
Аав Ээж байх маш том хариуцлага
Бие биенээ улам ихээр хайрлах сэтгэл бүхий л зүйлийг мэдрүүлж ирсэн үр минь шүү дээ.
Амьдрал амттай" хэмээв.
Ийнхүү олон жилийн дараа гэр бүлээ фэнүүддээ танилцуулж, "Амьдралын амт" нэртэй шинэхэн дууны клипээ сонирхуулсан юм.
DR. ADITYA · 2023/10/28
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)