Хятадын банк Монголын компанид анхны зээлээ олголоо
2014/06/19
Дэлхийд нэр хүндтэй зочид буудал болох "Бест Вестерн”-тэй хамтран "Бест Вестерн Премьер Туушин” зочид буудлыг байгуулсан "Туушин” групп 2011 онд Худалдаа хөгжлийн банкнаас таван жилийн хугацаатай, 25.4 сая ам.долларын зээл авсан аж. Эл зээлээ Хятадын банкинд шилжүүлэх хүсэлтийг "Туушин” групп 2012 онд гаргасан байна. Хятадын банкны төв салбар судалсны үндсэн дээр Худалдаа хөгжлийн банктай гэрээ хийж, Токио дахь салбараар дамжуулан зээлийг дахин санхүүжүүлэх болжээ. Эл ёслолд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Шяолунг болон дотоодын арилжааны банк, томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд оролцлоо.
Монгол Улсад салбар банк нээх талаар нарийн судалгаа хийж байгаа бөгөөд "Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн өсөлт саарсан тул сайтар судалгаа хийсний эцэст шийдвэрлэнэ” хэмээн тус банкны Төлөөлөгчийн газрын тэрг үүн дэд төлөөлөгч Дай Шингж үн тодотгосон. Монгол шиг ийм жижиг зах зээлтэй улс орнуудад Хятадын банк тэр бүр салбараа нээдэгг үйг ч тэрбээр энэ үеэр онцоллоо. Төлөөлөгчийн газраа нээсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл уул уурхай, дэд бүтэц, барилга, үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг Монголын 40 гаруй компани нийт гурван тэрбум ам.долларын зээл авахаар тус банкинд ханджээ.
Монголын зах зээл дэх Хятадын хөрөнгө оруулалттай санх үүгийн анхны эл байгууллага хэрвээ салбараа нээвэл дотоодын арилжааны банкуудад дарамт үүснэ гэж бид болгоомжилж буй. Гэвч манайд нээх салбар нь иргэдийн зээл, хадгаламж болон жижиг, дунд бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлэхгүй гэдгийг төлөөлөгч Дай Шингжүн тэмдэглэв. Монголоос санх үүжилт авч чаддагг үй Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага болон дэд бүтэц, уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүдэд их хэмжээний зээлийг урт хугацаатай олгох зорилготой гэв. Чингэхдээ төгрөгөөр бус ам.доллар, эсвэл юанийн зээл олгох юм байна. Мөн худалдааны санхүүжилт, юанийн клирингийн үйлчилгээ үзүүлэх гэнэ. Хадгаламжийн хувьд Монголын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй, хөрөнгийн шаардлагаа олон улсын хөрөнгийн зах зээл болон банк хоорондын санхүүжилтээр шийднэ хэмээн тэрбээр ярилаа.
Б.ЦЭЦЭГСҮРЭН
"Өнөөдөр"
Зочин · 2014/09/18
ee huurhii ingeed mongol uls suireh zamaa zuw oljee. Nowshnuud
Зочин · 2014/06/21
mongol uls ugui ****ndeee....
Зочин · 2014/06/21
энэ л дутаж гэнэ. арай ч дээ. эзэнгүй айл шиг...
Зочин · 2014/06/20
Аюултай банк байх нь ээээ
Зочин · 2014/06/20
hyataduud hoshgoruulahdaa sain shuu, mongold uil ajil***** yavuulj bga hyatad kompaniuddaa zeel olgoh yum bna, odoo buur amar aiiiin, ene ***** maluud odoo yag yu hgd bga yum be
guest · 2014/06/20
odoo ene yu be zluuucheee ediiin zasgiin haraat baidalaa aldlaa shde!!!!