‘Гоёл-2020’ наадмын отгон Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион шалгарч байв.  Түүний хувьд загварын тайзтай дунд сургуулийн сурагч байхаас нөхөрлөжээ. Японд хар нялхаасаа амьдарч, бага сургуулиа дүүргэн дунд сургуульд орсон хойноо Монголд ирж “Сакура” сургуулийн сурагч болсон охин загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй байж. Зав л гарвал элдэв янзын загвар зурж, бас оёж шидэж суудаг байсан охин есдүгээр ангид байхдаа үсчин, гоо сайханчийн тэмцээнд оролцох найздаа туслахаар анх удаа модель болж. Энэ цагаас эхлэн загварын ертөнц сонирхолтой санагдаж  өнөөг хүртэл уг салбарт хүчин зүтгэж яваа.

 

Тэр сүүлийн үед өөрийнхөө гадаад гоо сайханд илүүтэй анхаарах болсон. Өвөл ирчихсэн үү хэмээн өөрийн үнэтэй тансаг зэрэглэлийн үслэг дээлээрээ гангарсан төрхөөр инстаграм хуудастаа байршуулжээ. Хаа явсан газартаа брэнд хувцсаар гангарч явах болсон мисс бүсгүй байсхийгээд л хилийн дээс алхах болсон гэнэ шүү.