Цагтаа бүжгийн хатан хаан гэгдэж явсан Б.Эрдэнэтуяагийн зоригтой төгс өөрчлөлт
2023/10/31
Холливудын алдартай жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигал 2004 онд манай улсад зочилж Монголын уран бүтээлчидтэй Чингис хааны тухай кино хийхээр ирж байсныг та бүхэн санаж байгаа байхаа. Тухайн үед Монголын гоо үзэмж төгөлдөр охидыг киноны дүрд тоглуулахаар шалгаж мисс, загвар өмсөгч гээд олон охид үндэсний дээл хувцасаар гоёж Сигалын нүдэнд өртөхийг хүсч байсан. Тэгвэл Холливудын Стивен Сигал япон, англи хэлээр чөлөөтэй ярьдаг монгол бүжиг, орчин үеийн бүжгийг мэргэжлийн түвшинд бүжиглэдэг, уран гоо бие бялдартай, залуу охиныг өөрийн продюссороор ажиллах хүсэлт тавиад буцсан. Жирийн нэг Монгол айлын охин Б.Эрдэнэтуяа Холливудын од Стивен Сигалтай киноны продюссороор олон ажил хамтран ажиллаж эцэстээ үнэнч, итгэлтэй, боловсрол, мэдлэгтэй Халх Монголын охиныг эхнэрээ болгох санал тавьж гэрлэсэн юм.
Б.Эрдэнэтуяа Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатарын гарын шавь нь байсан гэдэг. АНУ-д гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байсан бөгөөд сүүлийн жилүүдэд эх орондоо суурьшаад буй. Бүжигчин бүсгүй өнгөрсөн жил Дэлхийн Бүжгийн Зөвлөлөөс зохион байгуулсан World's First and Foremost Dance Festival-д анх удаа Монголоос дөрвөн бүжигчнээр оролцсон. Энэ тэмцээнд Б.Эрдэнэтуяа, Ш.Баасан, латин таван бүжгийн хосын тэмцээнд шөвгийн наймд үлдэж, Б.Эрдэнэтуяа багш шавийн тэмцээнд дэд байр буюу мөнгөн медаль хүртэж байжээ.
DYRBERG/KERN брэндийн 2023 оны Намар өвлийн шинэ загварын нүүр царайгаар үзэсгэлэнт бүжигчин Б.Эрдэнэтуяа болжээ. Энэ талаараа, Б.Эрдэнэтуяа, Чамин, ганган, загварлаг гоёл зүүсгэлээрээ алдартай DYRBERG/KERN брэндийн 2023 оны Намар-Өвлийн шинэ загварын нүүр царай болсондоо баяртай байна. Zaisan Square цогцолборын баруун хананд өлгөөтэй байдаг байсан сэтгүүлч Мөнхбаясгалангийн гайхалтай хувирсан зургийг харж анх энэ брэндтэй танилцаж байлаа.
Миний имидж стилийг хадгалсан хирнээ зоригтой өөрчилж чадсан DYRBERG/KERN MONGOLIA -гийн захирал Khaliun Enkhbat дүүдээ баярлалаа. "Та бидэнд зүгээр л итгээрэй" гэж байгаад л ийм дүр төрхийг гаргаж ирсэн. Би нь зүгээр модель болоод л сууж байлаа. Мэдрэмж, чадвар, сэтгэл нь "тулчихсан" мундаг хүмүүстэй ажиллах үнэхээр сайхан байлаа" хэмээн ярив.
ZOCHIN · 2023/11/02
Nuxur ni baisan Stiven SIGAL ni oros xuuxentei suugaad Oros ulsad amidarch baigaa shuu dee
Зочин · 2023/10/31
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh