Ё.Отгонбаяр гишүүн “Талд ассан түймэр” номын нээлтээ хийв
2014/06/19
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын Монгол эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг товчоолон өгүүлсэн цуврал бүтээлийн эхнийх нь болох “ТАЛД АССАН ТҮЙМЭР” номын нээлтийн ажиллагаа "Интерном" номын дэлгүүрт боллоо. Энэхүү бүтээлийг Эрдэнэ дайчин хошой Чин ван Ханддоржийн мэндэлсний 145 жилийн ойд зориулан Булган аймгийн нутгийн зөвлөлөөс ивээн тэтгэж гаргаж байгаа юм. Бараг хоёр жилийн өмнөөс тэрээр twitter сүлжээгээр Монголын эрт эдүгээ түүхийн баримтуудыг маш сонирхолтой жиргэж хэвшсэн. Түүх өгүүлсэн эл жиргээг нь унших дуртай мянга мянган дагагч-уншигчдын хувьд олон ЯАГААД гэсэн асуултын хариуг энэхүү цуврал бүтээлүүдээс харж болох нь ээ.
Уг бүтээлийг туурвих болсон учир шалтгааны тухай зохиогч хэлэхдээ “....Монгол Улсын маань тусгаар тогтнолын төлөө эцэг өвгөд, ихэс дээдсийн маань тэмцэл, ялалт, ялагдлын үнэн түүхийг өгүүлэхийг эрмэлзэхээс гадна олон улсын харилцаагаар мэргэжсэн хүний хувьд улсынхаа түүхийг тухайн үеийн дэлхийн улс орнуудын улс төрийн нөхцөл байдалтай холбон өгүүлэх хэрэгцээ байна гэж үзсэн. Түүх эргэн давтагддаг хэмээдэг. Энэ цагт бид Оюу Толгой, Таван толгой гэх мэтийн ордууд, төмөр замын тухай маргалдан мэтгэлцэж буй үед ХХ зууны эхэнд мөн л яригдаж ирсэн “Монголор”-ын алтны уурхай, Дорнод Хятадын төмөр зам Монгол орны хувь заяанд ямархуу үүрэг гүйцэтгэснийг уншин эргэцүүлж, нэгийг бодох нь бас чухал гэж бодсон юм...” гэв.
ХХ зууны эхэнд дэлхий даяараа их гүрнүүдийн дарлалд улс орнууд нухлагдан байсан үед өөрийнхөө тусгаар тогтнолыг зарлан гарч ирсэн цөөхөн улсын нэг нь монголчууд юм. Дөнгөж зарласан тусгаар тогтнолоо хамгаалах, гадаад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө бүтэн жарны турш ээдрээтэй бэрхшээлтэй замаар замнан, алдаа онооны нугачаанд бүдэрч боссон түүхийг эл номд өгүүлсэн байна. Бичиж найруулахдаа эсээ буюу нийтлэлийн хэлбэрийг өргөн ашиглаж, ямар ч нас, мэргэжлийн хүн уншихад ойлгоход хялбар дөхөм, уншууртай туурвиж чадсан тус бүтээл уншигч Таны Монголын түүхийн мэдлэгийн санд чухал хандив болж, улс үндсээ хэмээсэн үзэл бодлыг тань улам ирлэж өгөх нь дамжиггүй.
kkkkkkkkkkkkk · 2014/06/21
Otgonbayar luibarchin ehneriinhee ner deer olon ter bym tugrug nyyj bankand hadgalsan tuuniigee gargaj nom hebluulsen um baih daaa. uneheer ***** amitan um yarij chadahgui am jaijiganaad unen *****
Зочин · 2014/06/21
ehleed nomiig ni unshij uzie.
Зочин · 2014/06/21
tuuhiin sudalgaa bol ene hunii busad zuiltei holboogui.
Зочин · 2014/06/20
Түрийний бөөс толгойд гарна гэдэг шиг хавийн ****** ********ууд нь төрийг бузарлаж дууссан эмгэнэл биднийх, хариуцлага биднийх. Энэ мэт луйварчид хэрэг нь шийдэгддэггүй зүгээр өнгөрдөг, ном бичээд хээв нэг явж байдаг зэрэг эмгэнэл биднийх. Бидний буруу. Бид өөрсдөө байгуулсан төрдөө хяналт тавьж, хариуцлагатай ажиллуулах үүргээ биелүүлж чадахгүй байна шүү дээ ард иргэд ээ. Одоо тийм сул дорой байхаа больё оо. Энэ маягаараа арчаагүй байваас удалгүй эх оронгүй болох нь. Монголчууд аа, одоо урьдын юм ул болж хонь шиг номхон, үхэр шиг амгалан явдаг цаг нэгэнт өнгөрсөн байна. Иргэн нэг бүр улсынхаа төлөө зүрх сэтгэлээ чангалж шударга бус бүхнийг үл тэвчих хэрэгтэй байна. Эс тэгвээс шударга бус бузар булай бүхэндээ үндэстэн даяараа*******эхэд ойртлоо. Энэ хулгайч ном бичээд хээв нэг нээлтийг нь хийгээд явж байгаа нь Монголд ямар ******хай шударга бус х**********д жирийн явдал мэт болж байгаагийн тод жишээ. Энэ *********байтугай бүр ноцтой хулгайч алуурчид дураараа дургисаар л байна. Арай ч дээ монголчууд минь. Ухаантай байцгаая, шударга үнэнээр амьдарцгаая, ********уудыг үл тэвчье, улс шиг улсыг байгуулж амьдаръя.
Зочин · 2014/06/20
хэхэ яаж хүн дарамталдаг тухайгаа ном бичвэл яасийн