Телевизийн эфирт зодоон хийсэн Х.Бат Ялалтыг 48 цаг хориод суллажээ
2023/11/03
Парламент телевизийн “Аргумент хэлэлцүүлэг” нэвтрүүлэгт оролцох үеэр маргаан үүсгэж, зодолдсон хэргээр шалгагдаж байсан “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр 48 цагийн хугацаатай цагдан хорьсон билээ. Тэгвэл түүнийг цагдан хорьсон хугацаа дуусаж, сулласан байна.
Хэргийн талаар эргэн сануулахад, “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, ХҮН-ын гишүүн Д.Үүрцайх нар телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр маргалдаж, зодолдсон хэрэг гарсан. Улмаар тус хэргийг мөрдөн шалгаж байсан юм. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газраас 2023 оны дөрөвдүгээр сард иргэн Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-т зааснаар яллагдагчаар татсан байна.
Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг иргэн Х.Бат-Ялалтад танилцуулахаар мөрдөгч, прокуророос удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар баривчлах саналыг тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, түүнийг 48 цагийн хугацаатай баривчлаж шийдвэрлэсэн байдаг.
Зочин · 2023/11/03
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/11/03
Энэ нөхөр яасан хоригдож дуусдаггүй салбадай вэ