Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" улс орны хэмжээнд бүх нийтээр амарч, баяр болгон тэмдэглэнэ гэж заасан. 

Уг хуульд зааснаар 2023 оны арваннэгдүгээр сард: 

  • Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд нийтээр амарна. Өвлийн тэргүүн сарын шинийн 1 энэ жил 11-р сарын 14-ний мягмар гарагт тохиож буй юм. 
  • Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26-ны бүх нийтээр амарна.

Харин арванхоёрдугаар сард: 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-ний өдөр нийтээр амарна. 29-ний өдөр баасан гарагт тохиож буй бөгөөд 12-р сард 29, 30, 31, нэгдүгээр сарын 1-нд бүх нийтээр үргэлжлүүлэн дөрөв хоног амарч, 2024 оны нэгдүгээр сарын 2-ны мягмар гарагт шинэ оны эхний ажлын өдөр болох байна.