Өнөөдөр өглөө 08 цагийн орчим Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд явж байсан шуудангийн автобус Цонжинболдог орчим осолдсон хэрэг болжээ. Уг автобус  47 зорчигчтой явсан бөгөөд 4-5 удаа эргэлдсний улмаас  зургаан зорчигч газар дээрээ нас барсан байна.  Бусад зорчигдчын хувьд хүнд, хөнгөнөөр гэмтээд байгаа бөгөөд тэднийг Налайх дүүргийн эмнэлэгт хүргэжээ. Тэднээс хүнд гэмтсэн хүмүүсийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэхээр болсонб айна.  Яг одоо хэргийн газарт Зам тээврийн яам, Авто тээврийн газар,  ОБЕГ, цагдаагийн албан хаагчид ажиллаж байгаа юм байна.

А.Баярмаа