Төсвийн зардал 400 гаруй тэрбум төгрөгийн зардал буурах болов уу гэв
2023/11/06
Ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардал буурч байгаа эсэх талаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ажлыг хэсэг төсвийн хөрөнгө оруулалтын зардал дээр ажиллаж байгаа тул тоог нарийвчлан хэлэх боломжгүй. Аудитын байгууллагаар баталгаажсан төсөвт өртгийн болон үнийн өөрчлөлттэй объектуудын асуудлыг төсөвт бүрэн оруулах нь зүйтэй гэж үзсэн.
Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьдаг ААН-үүд үнийн, төсвийн өөрчлөлтөд орохгүй байна гэдэг шүүмжлэл их бий учир төсөвт өртгийг нэмэгдүүлж оруулж байгаа. Нийт 100 орчим объектыг оруулж байна. Төсвийн орлогыг 590 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төсвийн тэнцлийг сайжруулах юм.
Төсвийн хуулиар орлого нэмээд зарлага нэмэхийг хориглосон. Урд онуудын татвар, НДШ-ийн өр төлбөрийн асуудлууд бий. Засгийн газраас уул уурхайн чиглэлийн орлогуудыг сайн тооцоолсон юм билээ. Ногдол ашиг зэрэг бусад 590 тэрбум төгрөгт багтах орлогыг нэмэгдүүлсэн. Маргааш Байнгын хорооны хуралдаанаар орлогыг нэмэгдүүлсэн нэр төрлийг танилцуулна.
Төсвийн зардлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа. Ойролцоогоор 400 гаруй тэрбум төгрөгийн зардал буурах болов уу. Хийгдэж байгаа асуудал учир одоогоор нэр төрлөөр нь хэлэх боломжгүй байна.
Хөрөнгө оруулалтын хийгдэх ААН-үүдэд зураг, төсөв, ТЭЗҮ, үнийн өөрчлөлт хийгдэж байгаа бол магадлалын байгууллагаар оруулж, аудитаар хянуулсан байх шаардлагыг тавьж байгаа" гэв.
Зочин · 2023/11/07
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/11/07
S AWN80955877