Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр 1.3 тэрбумыг төлсөн тул 27 саяар торгох ялаар шийтгэв
2023/11/08
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн байна.
Шүүхээс түүнд ЭХ-ийн 22.4-2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр, Б.Жаргалсайханд ЭХ-ийн 22.4-2-т зааснаар НАТЭ-ийг 6 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр, Баттулгад ЭХ-ийн 22.4-2-Т зааснаар 5 жилээр эрх хасаж, 10 сая төгрөгөөр, Пунцагбалжирт ЭХ-ийн 22.4-2-т зааснаар 5 жилээр эрх хасаж 5 сая 400 мянган төгрөгөөр, Энхтүвшин, Бүрэнбадрах нарыг ЭХ-ийн 22.5-1-т зааснаар тус бүр 2 жилээр эрх хасаж 4 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
Харин Жаргалсайхан, Баттулга, Пунцагбалжир нарын ЭХ -ийн 18.6-1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө Т.Мөнхбаяр 1.3 тэрбум төлсөн, Б.Жаргалсайхан 1.3 тэрбум төлөхөөс 458 сая төгрөгийн хөрөнгийг улсын орлого болгосон, 100 сая төгрөг төлсөн, 831 сая төгрөг төлөөгүй үлдсэн аж.
Уг хэргийг эргэн сануулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хувийн аж ахуйн нэгж эзэмшиж байсныг цуцалж, өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс очин тусгай хамгаалалтад авч, төрийн өмчийн “Эрдэнэс силвер ресурс” компани байгуулан шилжүүлсэн байдаг. Гүйцэтгэх захирлаар нь Т.Мөнхбаяр хэмээх “Империал гоулд майнинг” ХХК-ийг удирдаж байсан нэгнийг томилсон билээ. Гэвч тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгохын тулд ихээхэн хэмжээний хахууль хясан боогдуулж авсан хэрэгт холбогдсон юм.
Зочин · 2023/11/09
45DESH SEXSY ERTEI80955877
Зочин · 2023/11/09
DYYDLGN MERGJLN SEKSEER80955877
шаабар · 2023/11/09
Ийм том хэрэг давтан үйлдсэн нөхөрт торгууль ноогдуулаад л боллоо юу. Арай ч дээ. Эндээс харах юм бол нүүрсний болон ЖДҮ ийн хөгжлийн банкны, БЗС ийн гээд олон хулгайч нар торгуулаад л өнгөрөх юм байна. Цаг суцнжруулсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир гээд хөнгөн ял өгдөг жишиг ч давтагдах нь байна. Энэ нөхрийн хөдөлмөрийн баатар цолыг хураагаач ээ Хүрэлсүхээ ...
Зочин · 2023/11/09
SEXSDN80955877
шүүгч нар болиоч · 2023/11/09
ЭНЭ авлигачин шүүгч нарыг зайлуулах боломж алга уу?