Олон нийтийн эгдүүцлийг хүргээд байсан Газрын тухай хуулийг Засгийн газраас эргүүлэн татсан билээ. Харин эргүүлэн татахаасаа өмнө “Ерөнхий сайдын 30 минут”-ын үеэр  Н.Алтанхуяг болохгүй бол татаад авчихъя, ажил хийлгэхгүй юм" хэмээн  эгдүүцлээ илэрхийлсэн байсан билээ.  

 

 

 

 

 

Тэрбээр энэхүү  хуулийн төслөө сайхан зүйл байсан мэт ярьсан ч үнэндээ Монгол улсыг зарж идэх гэсэн далд санааг агуулж,  цөөхөн хүнд ашигтай  хуулийн төсөл байсан.  

Тодруулбал:

  • “Газрын тухай” хуулийн эхний хуудсыг нээхэд л аюулгүй зүйл харагдана.  2.3 дугаар заалт. Энэ заалтын дагуу дорнод аймагт Солонгосуудад турээсэлсэн зарсан нь үл мэдэгдэх 300 000 га газрын гэрээ нь олон улсын гэрээ тул энэ хуулинд багтахгүйгээр шууд хучин төгөлдөр болох юм байна. Үүгээр ч зогсохгүй зөвхөн энэ заалт нь  Монгол улсын бусад бүх хууль журмыг хүчингүй болгож байгаа заалтыг хүчингүй болгож байгаа юм.
  • Үндсэн хуулийн 6.5-д "Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно" гэж заасан. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай  хуулийн төслийн 15.5-д "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг худалдана" гэж тусгасан нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм.
  • “Газрын тухай” хуулийн 3.1.6.“газар эзэмших” гэж газрыг хуулиар зөвшөөрсөн хүрээнд, газар өмчлөгчтэй байгуулсан гэрээнд заасан зориулалт, нөхцлийн дагуу өөрийн мэдэлд байлгах эрхийг;             15.5.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг зөвхөн нээлттэй дуудлага худалдааны үндсэн дээр олгоно, 27.1.7. дуудлага худалдаагаар газар эзэмших эрх авсан бол тэргүүн ээлжинд тухайн газрыг үнэгүй өмчлөх гэж заасан нь  Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 15.5-д заасан эрхийг дуудлага худалдаагаар авсан бол  хожим  нь  27.1.7-л заасны дагуу  газрын үнэгүй өмчлөх эрхтэй болж байна.  
  • Харьяалалгүй гадны иргэнд хамтын эзэмшлийн зориулалтаар газар олгоно гэдэг нь ноцтой заалт юм.  Тодруулбал Монгол улсын иргэнийг  хот хөдөөгийн харяалалаар нь ялгаж газар олгодоггүй байж,  харийн хэн дуртайд нь газар олгож байгаа нь хардлага төрүүлж байна. Монгол улсын газар шороо ямар  үнэ цэнээр олдсон билээ? Өвөг дээдсийн минь халуун амь бүлээн цус ямар ч үнэ цэнэгүй юм гэж үү?
  • Монголын иргэддээ 0.07 га газраа өгч чадахгүй 0.005 болгочихоод гадаадын иргэнд  газар эзэмшүүлэх замаар өгч байгаа.  Гэтэл Монголд байгаа хүмүүсийн 90-94 хувь Хятад улсын иргэн гэдгийг бодох хэрэгтэй.

Энэ мэтээр олон цоорхойтой хуулиа Монголчуудын төлөө гэж худлаа хэлж, санаа нь бүтэхгүй уурлаж байгаа Ерөнхий сайдын энэ үйлдэл  юуг зөгнөөд байна вэ? Н.Алтанхуягийн “хорон санаа”  бүтээгүй боож үхлээ л дээ гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байна.