Хэрэгцээ хангадаг залуугаасаа өвчин авчих шиг боллоо
2014/06/20
Сайн байна уу? Бүсгүйчүүдээсээ нэг зүйлийг асуумаар байнаа. Яг үнэндээ би уурандаа бүүр багтарчих гээд байна. Яасан гэхээр би найз залуу, нөхөртэй болтлоо гээд нэг залуутай хэрэгцээгээ хангах гэж л явдаг юм. Бид хоорондоо суух, үерхэх бодолгүй болохоор хэрэгцээнээс өөр зүйл байдаггүй. Гэхдээ хэн хэнийхээ хүссэн үед нь уулздаг. Хэрэгцээ хангадаг залуу маань бэлгэвчинд дургүй болохоор жирэмсэн болохгүйн тулд хуанлийн аргыг хэрэглэдэг. Тэгсэн сүүлийн үед доошоо шаргал, ногоон туяатай зүйл гарах боллоо.
Эмнэлэг орж амжихгүй байгаа болохоор өвчин авчих шиг боллоо гэж бодож байна. өвчин авчихсан байвал тэр залуутай дахиж уулзахаа болих уу? Эсвэл хамт яваад эмчилгээ хийлгэх үү?
Уг нь надаас өөр хүнтэй явдаггүй гэж хэлж байсан ч өвчинтэй байсныг нь би мэдээгүй юм болов уу? Яах вэ?