Хувийн эмнэлгээс улсын эмнэлэгт хүргэгдэж ирээд амь насаа алдсан хэргийг мөрдөн шалгаж байна
2023/11/13
Хувийн эмнэлэгт эмчлүүлээд ухаан алдаж, улсын эмнэлэг рүү хүргэгдэж ирээд амиа алдсан харамсалтай явдал болжээ.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлгээс “Эмэгтэй хүн хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад амь хохирогч хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэн, улмаар хагалгааны дараа ухаан алдаж, хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" хэмээн мэдээлэв.