Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр гарсан байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийлээ. 

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан асуудлаар прокурорын зөвшөөрснөөс мэдээлэл хийж байна" гэдгийг тодотголоо. 

Тэрбээр “Энэ хэрэгт үзлэгийн баг газар дээр нь очиж үзлэг  хийн, мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээр эхлүүлсэн.

Гэрчээс мэдүүлэг авах, камерт үзлэг хийх, цэргийн албан хаагчийн тухайн өдөр идсэн боол, ундны усанд шинжилгээ хийх зэргээр мөрдөн шалгах ажиллагааг ЭХХТухай хуулийн дагуу, бүх талаас нь явуулж байна.

2023.11.12-ны өдөр талийгаач тухайн өдрийн бүх үйл ажиллагаандаа оролцоод, орой нь амарсан. 13-ны өглөө талийгаач босоогүй. Очиход нас барсан байдалтай байсан. Иймд тухайн цэргийн ангиас эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгсөн.

Мөн ар гэрийнхний камерын бичлэг үзэх хүсэлтийг өнөөдөр хангаж байна.

Урьдчилсан дүгнэлт гэж гарахгүй. Хугацаа сунгагдахыг үгүйсгэхгүй. Дүн гарсны дараа хэрэгт оролцогч нарт танилцуулдаг.

Шинжилгээг заавал хийх тохиолдол гэсэн заалт бий. Цогцост шинжилгээ хийх журмаар бол зөвшөөрөл авах зохицуулалт байхгүй. Харин тодорхой тохиолдлуудад заавал хийх зохицуулалт байгаа. Энэ бол заавал хийх тохиолдолд хамаарсан хэрэг.

Бид шинжээчийн дүгнэлт гарсны дараа танилцуулна, түүнээс наана гаднын нөлөөтэй, нөлөөгүйг хэлэх боломжгүй.

Шүүхийн тусгай шинжээч эмч шархи, сорвины асуудлаар мэдээлнэ.

Бичлэгийг зөвхөн ар гэрт нь үзүүлнэ. Хэргийн оролцогч нарт хүсэлтийг нь ханган үзүүлж буй гэсэн үг, хуулийн хүрээнд.

Талийгаач уушгины хатгалгаатай байсан эсэхийг мөн л шүүх шинжилгээний дүгнэлтэд үндэслэн хэлэх боломжтой.

Хэргийг бүх талаас нь шалгах үүрэг мөрдөгч, прокурорт бий. Энэ хүрээнд бүх талаас, бүрэн дүүрэн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.

Цэргийн анги дээрх найман камерын бичлэгт үзлэг хийсэн.

2021 онд мөн анги дээр цэрэг нас барсан гэх  хэрэгт Д гэгчийг холбогдуулан шалгасан. 14 жилийн хорих ял оноосон, одоо ялаа эдэлж байна.

Он гараад нийт зургаан цэргийн алба хаагч нас барсан. Энэ хэргүүд бүгд мөрдөн шалгах ажиллагааны шатанд яваа юм билээ.

2022 онд мөн зургаан тохиолдол гарсан гэдэг албан бус мэдээлэл бий. Тоо бол зөрүүтэй явж байна. Хэвлэлийн албаар дамжуулан мэдээлэл өгнө.

Хугацаат цэргийн алба хааж буй байлдагч нараас бүгдээс нь гэрчийн мэдүүлэг авсан.

Коммиссын үзлэгээр эрүүл мэнд нь хэрхэн гарсан, 4-р курсийн оюутныг цэрэгт татах зохицуулалт байдаг эсэх гээд бүх талаас шалгаж байгаа гэж ойлгож болно” гэлээ.