Гамшиг: Дэлхийн эрүүл бус агаартай хотын тоонд Улаанбаатар багтаж, хөрсний 93 хувиас нян илэрчээ
2023/11/17
Азийн цагаан дагина нэр Монгол улсын нийслэл Улаанбаатарт хэдийнээ тохирохоо болиод удаж байгаа билээ. Дэлхийд хамаг л муухай нэрийг зүүх болов.
Дэлхийн хотуудын агаарын чанарыг бодит цагийн горимд хэмжиж харуулдаг Швейцарын IQAir группийн вебсайтад Монгол улсын нийслэл Улаанбаатар хот хамгийн муу агаартай хотуудын зургаадугаарт гурав хоногийн өмнө жагсав. Харин өнөөдрийн байдлаар агаарын чанар 115-т хүрч эрүүл бус бүс рүү шилжсэн байна. Хүйтний эрч буурахаар утаа багасдаг гэдгийг иргэд мэднэ. Тэгвэл өнөөдөр гадаа 0 хэм зааж буй учраас агаарын чанар ч буурч 151 буюу эрүүл бус бүс рүү орж, 14-р байранд жагсжээ.
Мөн гэр хорооллын хөрсний 93 хувиас нян илэрсэн таагүй мэдээ дуулдав. БОАЖЯ-наас хийсэн судалгаагаар Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн 144 мянган энгийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчиж Нийслэлийн хэмжээнд 88 хувийг нян, хөгц мөөгөнцөр илэрчээ.
Гэр хорооллын орчмын хөрсний дээжийн 93 хувь нян, хөгц, мөөг илэрч бохирдуулсаар байна. Нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь нам гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсээд байна. Судалгаагаар үзэхэд нийт 12 хувь нянгийн бохирдолгүй, 46 хувь бага зэргийн, 17 хувь дунд зэргийн 24 хувь нь эх зэргийн нянгийн бохирдолтой байна. Хөрсний нянгийн бохирдол дунджаар 6.3 метр байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцлов.
Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын нүхэн жорлонд нийт өдөрт 90 тн, сард 2700 тн, жилд 32871 тн өтгөн хүнээс ялгарч хуримлагддаг байна. Хүний өтгөн ялгадсанд 10 сая вирус, 1 сая бактер, 1000 паразит, 100паразитын өндөг, агуулагддаг аж. Хүний шээсний 75-90 хувь азотын нэгдэл байдаг шээс хөрсөнд шингэснээр аммони болон нүүрстөрөгчийн давхар исэл болон задарч орчныг бохирдуулдаг байна.
Зочин · 2023/11/18
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/11/17
Байнга л бохир заваанаараа хэлүүлэх аягүй л бнашүү